Нийгэм мэдээ

Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу ирж, сэжигтэй тохиолдол илэрсэн тул бататгаж байна

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хүрээн дэх допингийн шинжилгээ анхаарал татаж буй. Нийт шинжилгээний сорьц долдугаар сарын 16-ны өдөр ирсэн талаар мэдээлэгдсэн. Гэхдээ зарим хариу дутуу гэж албаны хүмүүс тайлбарлаж байв.

Тэгвэл, энэ нь хариу дунд сэжигтэй тохиолдол гарсан гэсэн үг аж. Сэжигтэй тохиолдол илрэхэд лаборатори дахин шинжилж, хариуг баталгаажуулснаар илгээдэг.

Харин хэдэн сэжигтэй тохиолдол илэрсэн нь ил болоогүй хэвээр байна.

Энэ жил ч мөн урьдын янзаар 32 бөх, 16 харваачаас шинжилгээний сорьц авсан. Бөхчүүдийн хувьд тавын даваанаас дээш зодоглосон байх учиртай. Мөн үүнээс гадна, хуулийн нэмэлт өөрчлөлтөөр орон нутгийн баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс шинжилгээ авдаг болсон.

Энэ жилийн хувьд шинжилгээний хариу шууд Үндэсний их баяр наадам зохион байгуулах салбар хороонд очжээ. Иймд хариутай одоогийн байдлаар шууд танилцаж байгаа байгууллага бол тэр гэдэг тайлбарыг өглөө.

Сорьцыг ХБНГУ-ын Дрезден хотын лабораторид хүргэснээс хамгийн багадаа 48 цагийн дотор хариу гардаг. Дээр дурдсанчлан сэжигтэй тохиолдлыг бататгадаг. Харин бататгах хугацаа долоо хоног орчим үргэлжилж байсан.

Иймд бататгасан хариу ирэх хугацаа ч дөхжээ.

Өнгөрсөн жилийн хувьд долдугаар сарын 14-нд лабораторид ирж, 48 цагийн дараа хариу ирэхэд дөрвөн сэжигтэй тохиолдол илэрч байв.

Улмаар сэжигтэй тохиолдлыг дахин магадлах шинжилгээ явагдсанаар,

  • Улсын харцага Г.Ганхуяг
  • Аймгийн арслан Г.Хишигбат
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж
  • Аймгийн арслан М.Буяндэлгэр нарын сорьцоос хориотой бодис илэрсэн.

Харин Улсын харцага Г.Ганхуягаас илэрсэн бодис нь сэргээш биш гэж тооцогдсон. Харин нөгөө гурван бөх дээр үр дүнгийн удирдлага хэрэгжсэн юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 21, 2025 12:45

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Зочи
Зочи
7 сар 21, 2025 16:11

Бүх хариу сөрөг гарсан тухай тагнуулчийн мэдээ байна.

Холбоотой мэдээ

Back to top button