Таамаглалын дагуу БНХАУ бодлогын хүүгээ хэвээр үлдээлээ

БНХАУ-ын Төв банк өнөөдөр /2025.07.21/ мэдэгдэл хийхдээ бодлогын хүүгээ таамаглалын дагуу хэвээр үлдээж буйгаа зарлажээ. Тухайлбал нэг жилийн хугацаатай зээлийн үндсэн хүү 3 хувь, таван жилийн хугацаатай зээлийн хүү 3.5 хувь хэвээр үлдсэн байна. БНХАУ дахь ихэнх шинэ болон төлөгдөж буй зээлийн хүү нэг жилийн бодлогын хүү дээр суурилдаг. Харин таван жилийн бодлогын хүү нь ипотекийн зээлийн хүүгийн суурь болдог юм.
Энэ жилийн хоёрдугаар улиралд БНХАУ-ын эдийн засаг таамаглаж байснаас дээр үр дүн үзүүлсэн тул Төв банк нь ийнхүү бодлогын хүүг хэвээр үлдээв. Тодруулбал хоёрдугаар улиралд БНХАУ-ын эдийн засгийн өсөлт шинжээчдийн таамаглаж байснаас бага хэмжээгээр удааширсан юм. Ингэж эдийн засгийн уян хатан байдал ажиглагдсан нь эдийн засгийг дэмжих арга хэмжээ авах шаардлагыг бууруулжээ. Гэхдээ дотоодын эрэлт хэрэглээ сул байгаа тул жилийн сүүлээр эдийн засгаа дэмжих бодлого авах шаардлага тулгарч магадгүй байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.