Гадаад мэдээДЭЛХИЙ

Их Британи, Франц зэрэг 23 барууны орон Израилыг шүүмжилж, Газын зурвасын дайныг дуусгахыг шаардлаа

Их Британи, Франц, Канад зэрэг барууны 25 барууны орон даваа гарагт /2025.07.21/ мэдэгдэл хийхдээ Израил Газын зурвас дахь дайныг нэн даруй дуусгахыг шаардаж, палестинчуудыг хүнлэг бусаар хөнөөж буйг шүүмжилжээ.

Улс орнуудын нэгдсэн мэдэгдэл гаргахдаа палестинчуудад өчүүхэн хэмжээний тусламж үзүүлж буйг шүүмжилж, тусламж авахаар ирсэн 800 энгийн иргэн амь үрэгдсэн нь аймшигтай гэсэн байна. Амь үрэгдсэн иргэдийн дийлэнх нь Газын зурвасын хүмүүнлэгийн сангийн (GHF) ойролцоо амь насаа алджээ. “GHF” нь АНУ, Израилын шахалтаар Газын зурвас дахь хүмүүнлэгийн тусламжийн хуваарилалтыг хийж байгаа юм.

Барууны орнуудын гадаад хэргийн сайд нар нэгдсэн мэдэгдэл гаргахдаа “Израилын засгийн газрын тусламж үзүүлж буй арга барил нь аюултай, тогтворгүй байдлыг өдөөж, Газын зурвасын оршин суугчдын хүний эрхийг зөрчиж байна” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 22, 2025 12:44

Эд нар гэнэт дайн дажинд дургүй болчих гэж

Холбоотой мэдээ

Back to top button