Нийгэм мэдээ

Допинг: Улсын биш Ховд, Хөвсгөл, Говьсүмбэрийн наадамд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн ДӨРВӨН БӨХӨӨС ИЛЭРЧЭЭ

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд зодоглосон 32 бөхөөс допингийн шинжилгээ авсан.

Шинжилгээний хариу ирсэн ч тодорхой тооны сэжигтэй тохиолдол илэрч, тэдгээрийг магадлан шинжлэх үйл ажиллагаа явагдсан юм.

Тэгвэл, магадлан шинжилгээний хариу бүрэн иржээ.

Ингэснээр:

  • Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, аймгийн заан Э.Мөнхтөр
  • Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, аймгийн начин Б.Сүх-Эрдэнэ нарын шинжилгээнд допинг илэрсэн байна.

Тэд Хөвсгөл аймгийн баяр наадамд зодоглосон. Э.Мөнхтөр үзүүрлэж, Б.Сүх-Эрдэнэ шөвгөрсөн юм.

Түүнчлэн,

  • Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, аймгийн начин О.Амгаланбямба
  • Ховд аймгийн Чандмань сумын харьяат, аймгийн арслан Б.Базарсад нараас илэрчээ.

О.Амгаланбямбын хувьд Говьсүмбэр аймгийн наадамдаа шөвгөрсөн. Харин Б.Базарсад Ховд аймгийн наадамдаа долоо даван түрүүлжээ.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт орсноор, допингийн шинжилгээг улсын наадмаас гадна орон нутгийн наадамд шөвгөрсөн бөхчүүдээс авч байхаар болсон. Энэ хүрээнд аймгуудын наадмын шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүд шинжилгээнд хамрагдсан.

Иймд, энэ жил улсын наадамд 5-9-ийн даваанд зодоглосон аль ч бөх допинг хэрэглээгүй байна.

Харин Хөвсгөл, Говьсүмбэр, Ховд аймгийн наадамд допингтой бөхчүүд зодогложээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

бөн бөн
бөн бөн
Reply to  Зочин

Багийн гэмээр наадамдаа Говьсүмбэрт бас юу ч билээ дээ зайлуул.

Зочин
Зочин

Допингоор тоглож бсан хулгайч нар зайлж будлиан нь овоо арилж бна.Гэхдээ зарим бөх хүн өгсөнийг толгойны эм уучихсан нь хэцүү нэртийг өгчихсөн бсан гэсэн. Бөх хүн гэдэг гэнэн хүүхэд юм даа, хөөрхий.Хүн үнэмших үү?!

бөн бөн
бөн бөн
Reply to  Зочин

Хор байвал яах.вэ

Зочин
Зочин

тэнэгтээд допингдоод байвал боожгой нь ажилгүй болдог гэсэн шүү бөхчүүдээ.

Жууб
Жууб

УЛСЫН БАЯР НААДМЫН ХАРИУ НЬ БАС ГАРЦЫМУУ. ЭНЭ ХАРИУ 21 АЙМГИЙН Л ХАРИУ ГЭЭД БАЙСАН ДАА.

Зочин
Зочин

4-н чапакаар туг тахиад өнгөрвөөө

Холбоотой мэдээ

Back to top button