Нийгэм мэдээ

Голд живсэн машин дээрээ таван цаг зогсож, амь хоргодсон иргэдийг зэвсэгт хүчнийхэн аварчээ

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Хужирт нарийны Зөрүүлэг багийн нутагт 5 иргэн Орхон голын дунд усанд боогдон гацжээ.

Орон нутгийн иргэд үерийн улмаас тусламж үзүүлж чадахгүй байсны дээр усны түвшин аамжмаар нэмэгдсээр иргэд машиныхаа кабин дээр гарч 5 цаг амь хоргодон байжээ.

Зэвсэгт хүчний Барилга, инженерын цэргийн удирдах газрын харьяа Зэвсэгт хүчний 017, 340, 342 дугаар ангийн ахлагч Ч.Ганбаяр, Б.Магсаржав, С.Энхболд нар эр зориг, авхаалж самбаа гарган нар жаргахаас урьдаж 4 том хүн, 1 хүүхдийн амь насыг авран, ахлагч Б.Магсаржав усанд шумбан орж, машиныг нь троссоор холбосноор амжилттай татан гаргажээ.

Энэхүү үйл явдлыг харсан иргэд алга ташиж, аюул ослоос иргэдийнхээ алтан амь, эд хөрөнгийг авран хамгаалсан алба хаагчдаар бахархаж талархал илэрхийлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 22, 2025 22:36

Ямар мундаг юм бэ, хүний амь аварна гэдэг чинь том буян шүү, азтай хүмүүс юмаа з�##�уустай дайр�##�ддаг.

ЗочинАлтанчимэг
ЗочинАлтанчимэг
7 сар 23, 2025 00:21

Ёооё....ямар муухай ....эвгүй зураг вээ....айлаашдээ....гэнэтийн осол уу...яав....гээд

Зочин
Зочин
7 сар 23, 2025 13:39

Олон хүний амийг аварсан ачтай буянтай энэ 3 сайхан хүүгийн ажил амьдр�##�д жарг�##�, хайр, амжилт, аз, сайн сайхан бүхнээр дүүрэн байх болтугай. Их баярл�##�аа.

Зочин
Зочин
7 сар 23, 2025 19:48

Mundag baatruud, jinhene turiin Albright shudargaar ami biyeree sahij bui humuus dee

Зочзочинин
Зочзочинин
7 сар 24, 2025 08:00

Амь насаа үл хайрлан хүмүүсийг аварсан эх оронч з�##�уу�####�а баяр хүргье

Зочин
Зочин
7 сар 24, 2025 10:53

Тэр том гол руу машинтай орж яаж болхов дээ хүн ардаа амь насаа хайрлаж байлдаа

Зочин
Зочин
7 сар 24, 2025 17:04

Avar gej bidnii mongonoos tsusaldaggvi gej vv

Зочин
Зочин
7 сар 25, 2025 08:30
Reply to  Зочин

Аврагчид ч амь эрсдэл болох аюултай. Авар гэж тэд байгаа гэж бүү өчүүхэн юм бод.

Холбоотой мэдээ

Back to top button