Гадаад мэдээДЭЛХИЙ

Хүмүүнлэгийн 100 гаруй бүлэг Газын зурваст арга хэмжээ авахыг уриаллаа

Лхагва гарагт /2025.07.22/ хүмүүнлэгийн тусламж болон эрхийг хамгаалах 100 гаруй байгууллага Газын зурваст үүсээд буй өлсгөлөнгийн эсрэг арга хэмжээ авахыг дэлхийн засгийн газруудад уриалсан байна. Байгууллагууд дайныг бүрмөсөн дуусгаж, хүмүүнлэгийн тусламжийн урсгалд тавьсан бүх хязгаарлалтыг цуцлахыг шаарджээ.

“Mercy Corps”, “Norwegian Refugee Council”, “Refugees International” зэрэг 111 байгууллага гарын үсэг зурсан тэрхүү мэдэгдэлд Газын зурвасын олон оршин суугч өлсгөлөнд нэрвэгдэж байна гэсэн юм. Газын зурвасын гадна олон тонн хоол хүнс, цэвэр ус, эрүүл мэндийн хэрэгсэл гэх мэт зүйлс байгаа ч хүмүүнлэгийн тусламжийн бүлгүүд тэдгээр барааг оруулж ирж чадахгүй байгаа аж.

Тус мэдэгдэл “Израилын засгийн газрын бүслэлт Газын зурвасын ард түмнийг өлсгөж буй энэ үед хүмүүнлэгийн тусламжийн ажилчид хүртэл хоол авахаар дугаарлаж эхэллээ. Тэд буудуулах эрсдэлтэй орчинд гэр бүлээ хооллохын тулд дугаарлан зогсох болсон. Хангамж бүрэн дуусаж байгаа тул хүмүүнлэгийн байгууллагууд өөрсдийгөө болон хамтран ажиллагчид нь тэдний нүдэн дээр үрэгдэж байгааг харж байна” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button