Г.Занданшатар хар тамхины хэргийн ялыг чангалж, тусгай нэгж байгуулан шалгах чиглэл өгчээ

УИХ-ын гишүүн асан П.Цэрэнпунцаг, "Таван богд" группийн үүсгэн байгуулагч Ц.Баатарсайхан, ЦЕГ-ын дарга асан Ж.Болд нарын хүүхдүүдийн холбогдсон хэрэг олон нийтийн анхаарлыг татаж, хар тамхи хэрэглэсэн үедээ үйлдсэн байж болзошгүй нөхцлийг Ерөнхий сайд Г.Занданшатарыг хаацайлж өнгөрөөнө гэх таамаг хөврөөд буй.
Тэгвэл өнөөдрийн Засгийн нгазрын хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатар хар тамхины асуудлыг тухайлан хэлэлцүүлж,
Нэг. Ялын бодлогыг чангатгах хууль эрх зүйн орчныг чангатгах, Мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисын эргэлтэд хяналт тавих хуулийг шинэчлэх Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж ялын төрлийг нэмэх,
Хоёр. Хар тамхитай тэмцэх бие даасан тусгай албыг байгуулж чадавхжуулах, Гадаад улсуудын тусгай албатай хамтран ажиллах, хар тамхины худалдааг таслан зогсоох тусгай ажиллагааг зохион байгуулах,
Гурав. Нийслэл аймгуудад бүх талын нөлөөллийн ажиллагааг зохион байгуулах, хяналтыг сайжруулах, олон нийтийн цэнгээний газар зэрэг эрсдэлтэй цэгүүдэд үнэлгээ хийж хяналтад авах, Хил гаалийн хяналт шалгалтыг эрчимжүүлэх үүргийг холбогдох газруудад өгчээ.
Засгийн газрын уг шийдвэр гарснаар,
- Хар тамхины хэргээрх ялын бодлогыг чангалж,
- Бие даасан нэгжийн бүтцээр гадны улсуудтай хамтран ажиллаж,
- Хил гааль тэргүүтэй байгууллагуулагуудын хяналтыг чангатгаж, эрсдэлтэй цэгүүдэд байнгын хяналт тавих нөхцөл бүрдэнэ гэж тооцсон байна.
Манай улсад хар тамхины далд хэрэглээ газар авч, залуусын дунд тахал мэт тархаад буй ч дорвитой арга хэмжээ авч чаддаггүй. Улмаар хар тамхины хэрэглээний хамрах хүрээ тэлж, борлуулалтын сүлжээ гүнзнгий түвшинд үүссэн ч холбогдох албаныхан дорвитой алхам хийж чадахгүй явсаар байгаа юм. Учир нь, хар тамхины хэрэглээнд хуулийн нууц хамгаалалт ихээр үүсч, үүнийг Засгийн газрын түвшинд анхаарч үзэхгүй бол "хүчрэгдэхгүй" гэх тайлбар хөшигний ард явдаг.
Саях үүссэн хэргийн тухайд л гэхэд, залуус хар тамхины төрлийн сэтгэцэд нөлөөлөх бэлдмэл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон. Тэд "Г.Занданшатар Ерөнхий сайд болсон тул биднийг хамгаална" гэхчлэн зүй бус авирласан мэдээлэл тархаад буй.
Г.ҮҮЛТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хар тамхи хэрэглэсэн гээд ганц 2 жилээр хорих биш, зохион байгуул�##�ттайгаар хилээр оруулж ирж худ�##�да�##�ж байгаа нөхдүүдийг барьж бүх насаар нь хорьдог баймаар байгаа юм. хууль хян�##�тынхан ч өөрсдөө оролцдог байхыг үгүйсгэхгүй...
Яг тийм... тэдгээр хорт дайснуудтай л шийдвэртэй тэмцэх нь зүйтэй... Монголчууд цөөхүүлээ... шийдвэртэй тэмцвэл таслан зогсоох боломжтой..
Одооноос хар тамхинд төрийн төмөр нүүр хэрэгтэй
Хар тамхинд донтсон хүмүүс өөрсдийн эрүүл мэнд амь насаараа хохирсон хүмүүс ... Тэднээс ял асуух бус.. харин ханган нийлүүлэлт хийж байгаа болон сурт�##�чилж байгаа гэмт хэрэгтнүүдийг олж хатуу ялаар шийтгэх нь зүй бусуу.. Хэн нэгэн нийлүүлэн хордуулж байгаа шүүдээ..Энэ бүлэглэлийг илрүүлэх хүчний байгууллагууд эрхэм ерөнхий сайд таны эрх мэдлийн хүрээнд байгаа.. шийдвэртэй хатуу тэмц ... Хэрэглэх зуршилтай болсон хүмүүсийг харин хорих бус эмчилж илааршуулах, соён гэгээрүүлэх нь зүйтэй...
Хар тамхитай тэмцэх хэлтэс гэж ту�####�а хэлтэс
байлгах хэрэггүй. Цагдаа бүрийн хар тамхитай тэмцэх боломжийг олго
Цагдаад хар тамхины хэрэгт нөлөөлдөг хүн байв�##� тэмцэл үр дүнгээ өгөхгүй. ЭНЭ чигт анхаарах хэрэгтэй.