Бүлэг зодооны хохирогч С гадаадад эмчлүүлэхээр явжээ

"Канте" цэнгээний газрын үүдэнд болсон бүлэг зодооны хохирогч 25 настай С гадаадад эмчлүүлэхээр явжээ.
Хохирогчийн аав Д.Дашзэвэг өөрийн нүүр хуудастаа "Хүүгээ өнөөдөр эмчилгээнд гадаад улсруу явууллаа. Гэмт хэргийн улмаас авсан гэмтэл нь хавсарсан олон хэмхрэл гэмтлүүдтэй маш хүнд хагалгаа эмчилгээ шаардлагатай байсан тул ар гэрийн зүгээс хүсэлт гарган гэмтлийн эмнэлгийн эмчлэгч эмч нараас зөвлөгөө зөвшөөрөл авч эмчилгээд явууллаа. Хүүг минь хүлээн авч яаралтай тусламж эмчилгээ үзүүлэн эмчилж өгсөн Гэмтлийн эмнэлэгийн эрдэмт эмч нартаа талархал илэрхийлье. Мөн энэ хугацаанд миний хүүгийн төлөө санаа зовж залбирч байсан бүх хүнд баярлалаа" гэж бичжээ.
С нь нүүрсний яс цөмөрсөн, нэг нүдний хараа алдагдсан, аяганы яс унасан зэрэг оноштойгоор өдийг хүртэл ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан юм.
Тус гэмт хэргийн сэжигтнээр Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Амарсайхан, Л.Алтан-Очир нарыг тооцоод байгаа. Б.Амарсайхан гадаадын улс руу явсан тул ирмэгц нь хар тамхины шинжилгээ авч, цагдан хорих хүсэлтийг хүргүүлсэн. Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн нарыг 48 цагийн хугацаатай саатуулж, сулласан. Л.Алтан-Очирыг саатуулах прокурорын хүсэлтийг шүүх хараахан хэлэлцээгүй байгаа юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Чи ч гэсэн хүүгээ шөнийн цагаар энд юу хийж явсаныг хэлээч хө