Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир нарыг 30 хоног цагдан хорихоор боллоо

"Канте" цэнгээний газрын үүдэнд болсон бүлэг зодооны хохирогч 25 настай С гадаадын оронд эмчлүүлэхээр өнөөдөр явсан.
Тус зодоонд Цэрэнпунцагийн Санжаачойпэл, Эрдэнэбатын Тэмүүлэн нарыг сэжигтнээр тооцож, 48 цагийн хугацаатай цагдан хорьсон. Харин өчигдөр 22.00 цагт сулласан юм.
Тэгвэл прокурор эсэргүүцэл бичсэнээр, тэднийг үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг хэлэлцэх шүүх хурал 16.00 цагт товлогдсон.
Үүгээр, дөрөвдөгч этгээд болох Л.Алтан-Очирыг цагдан хорих асуудлыг мөн хамтатган хэлэлцэхээр байв.
Тэгвэл, асуудлыг хүн тус бүрээр хэлэлцэж байгаа бөгөөд одоогийн байдлаар Эрдэнэбатын Тэмүүлэн, Лувсандоржийн Алтан-Очир нарыг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ.
Удахгүй Цэрэнпунцагийн Санжаачойпэлийг хэлэлцэнэ.
Харин Баатарсайханы Амарсайхан хил давсан, энэ сарын 27-нд эргэж ирнэ гэсэн мэдээлэл бий.
НЭМЭЛТ: 17.50 цаг
Шүүх үргэлжлүүлэн Цэрэнпунцагийн Санжаачойпэлийн асуудлыг хэлэлцэж, дээрхийн адил 30 хоног цагдан хорих захирамж гаргасан байна.
Ингэснээр сэжигтэн Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарыг 30 хоног цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэх болов. Баатарсайханы Амарсайхан Монголд долдугаар сарын 27-нд ирнэ гэх мэдээлэл бий бөгөөд, ирсний нь дараа хар тамхины шинжилгээ авч, цагдан хорих эсэхийг хэлэлцэнэ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АА ХУДЛАА ОДОО ГАРУУД ШАТ ШАТАНД НЬ МӨНГӨ ХАЯЖ БАЙГАА ХОХИРОГЧИЙН АР ГЭРИЙХЭН ГОМДОЛГҮЙ ГЭЖ ТЭНЭГТЭХ ВИЙ ХҮН БҮЛЭГЛЭН БАЛБАСАН ДЭЭРЭЭС НЬ ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭСЭН ГЭЭД ЖИНХЭНЭ БЫСДАГААРАА ЭРГЭМОЙ
Тэр явуулсан хил гаргасан хүмүүст арга хэмжээ авах нь маш чух�##� байна шүү ямар улайх нүүргүй хүүрнүүд вэ
Хил гарсан хүн 27нд ирээд шинжилгээ өгнө гэлээ ард олныг яаж доромжлоод байнаа хуулиинхаан. Тамхиныхаа хорыг гаргачихаад ирдэг юм бишүү м�##�ууд аа
За энэ явд�##� яаж төгсөхнөв харж байя монгол түмнийг доромжилсон шиид гарв�##� зэвсэгт бослогод гаргана шүү бүү басаарай сануулчихьяа
Зодуулсан хүү Дашзэвэгийн байна лээ. Энэ өөрөө ашигт м�##�тм�##�ын газрын кадастрын дарга байх даа Монголын олон сайхан баялаг болсон орд газрыг Хятадуудад зарсан хүн дээ ...
Золбин новшнуудийг эр эмгүй байдаг газар аваачиж банди болго