НИЙГЭМНийгэм мэдээ
БНСУ-ын иргэнийг автомашинаар дайрсан хэрэг гарчээ

СБД-ийн 1 хороо Централ таурын урд уулзварт явган зорчигч мөргүүллээ гэх дуудлага, мэдээлэл ЦЕГ-т өнөөдөр буюу 2025 оны долоодугаар сарын 23-ний өдрийн 16.55 цагт бүртгэгдсэн байна.
Уг дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн О нь Nissan caravan маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа явган зорчигч БНСУ-н иргэнийг мөргөж гэмтээсэн байжээ.
Хохирогчийн биеийн байдал хүнд ГССҮТ- рүү хүргэгдсэн байна. Ослын шалтгаан нөхцлийг тогтоохоор шалгалтын явуулж байгаа ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.