Нийгэм мэдээ

Тэднийг ганцхан "Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан" зүйл ангиар яллагдагчаар татжээ

"Cante" цэнгээний газрын үүдэнд болсон зодоонд 25 настай С хүндээр гэмтэж, ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаад гадаадын орныг зориод байгаа.

Тус гэмт хэрэгт сэжигтнээр Цэрэнпунцагийн Санжаачойпэл, Эрдэнэбатын Тэмүүлэн, Лувсандоржийн Алтан-Очир нарыг тооцож, 30 хоног цагдан хорих шийдвэр гаргаад байгаа билээ.

Тэгвэл, цагдаагийн байгууллагаас тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татах саналыг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хүргүүлжээ.

Харин прокурорын байгууллага саналыг хүлээн авсан байна.

Өөрөөр хэлбэл, Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нар нь Эрүүгийн хуулийн 20.16 буюу "Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах" зүйл ангиар яллагдагчаар татагдсан байна. Ингэхдээ тус зүйлийн нэг дэх хэсгийг хамааруулжээ.

ХУУЛИЙН ЗААЛТ

20.16 дугаар зүйл.Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах:

1.Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ бүлэг зодооны дүнд нэг иргэн хүндээр бэртсэн. Харин энэ заалтад бусдын халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан гэх агуулга буйгаас бусдаар төдийлөн хөндөөгүй байна. Түүнчлэн, 1-5 жил цахим гав зүүнэ. Эсвэл 1-5 жил хоригдоно гэсэн ялтай.

Прокурорын байгууллагын яллагдагчаар татсан саналын дагуу шүүх шүүдэг. Хэрэв мөрдөн шалгах ажиллагааны дараа зүйл анги нэмэгдэхгүй бол тэд "Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан" төдий хэргээр л шүүгдэнэ гэсэн үг юм.

Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл нараас хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн эсэх шинжилгээ авахад эерэг гарсан. Өөрөөр хэлбэл, энэ бол тусдаа ялтай зүйл анги. Наанадаж хар тамхи хэрэглэсэн, цаанадаж бусдыг зодож, танхайрсан зүйл ангиуд энд дурдагдах ёстой байлаа.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
7 сар 24, 2025 10:57

Хүний биед!!! ОНЦ НОЦТОЙ ГЭМТЭЛ УСРУУЛСАН НЬ ОДОО :ЗӨӨЛХӨН АМГАЛАН ТАЙВНЫГ НЬ Л АЛДАГДУУЛСАН ГЭЧИХЭЖ БАЙГАА ЮМ УУ? ХАРЬ ГАРИГТ АМЬДРААГҮЙ БАЙЛТАЙ??? НӨГӨӨ УКРАЙНЫ НЕНАЦИСТУУД ЦААШАА ЮМ БИШ ҮҮ?

Змапочин
Змапочин
7 сар 24, 2025 11:03

Хар тамхийг яахын мөнгөтэы хүнд ингэдэгшдээ больж үз

Ккккк
Ккккк
7 сар 24, 2025 11:16

Ха ха ха: хар тамхи хэрэглэсэн, бүлэглэн танхайрсан гэдэг за�##�т "мөнгөтэй луйварчид "-д үйлчилдэггүй юм уу

Зочин
Зочин
7 сар 24, 2025 11:22

Monmouth

Irgen
Irgen
7 сар 24, 2025 11:51

Hunii bied gemtel uchruulsan ni shinjeechiin dugnelt ntr garch bj yrigdah zuil bmaar yumaa, mdehgui bj medemhiirhee bolio tanai sait

Зочинsuhe
Зочинsuhe
7 сар 24, 2025 14:18
Reply to  Irgen

BIRTEI BNA DOOOO OOO

ХЭН гэгч энэ зүйл ангийг санаачлаав
ХЭН гэгч энэ зүйл ангийг санаачлаав
7 сар 24, 2025 11:57

МАНАЙ ЯЛЗАРСАН ХУУЛИЙНХАН мөнгөтэй баячуудын хөлсний ажилтан болжээ.

Зочин
Зочин
7 сар 24, 2025 12:44

Иим болоод удаж бн өө

Зочин
Зочин
7 сар 24, 2025 11:59

hereg ni ymr shiidegdej bga bishde, ter ni tus#aa baiguullagaas dugnelt garch bj l shiidwerlegdene shuu dee, hereg shuuhed shiljihiin omno ymar ch zuil angi nemj hasagdaj bolno, gol ni shinjeechiin dugnelt ymr bhaas l shaltgaa##a shuu dee, harinch shuurhai shiidwer gargaj arga hemjee tuhai bur awch bga ni saishaaltai bna

Зочин
Зочин
7 сар 24, 2025 12:37

Цаазын хуулиа сэрээхгүй бол ийм �##�лага хүчин үүрд даамжирч монголыг сүйрүүлнэ

Зочин
Зочин
7 сар 24, 2025 12:56

ХАР ТАМХИ ТАТАЖ МАНСУУРСАН НЬ АРИУН ЁС УУ? ХУЦНА БИЗ ДЭЭДСИЙН ХҮҮХДҮҮДИЙГ ХҮН АЛЖ ОХИДУУДЫГ ДЭЛБЭ ХҮЧИНДЭЖ БОЛНО ГЭЭД ХУУЛЬЧЛААЧ

Зочин
Зочин
7 сар 24, 2025 13:49

Одоо яая гэхэвдээ, та биднийг ийм л Т1 цагдаа "хамга�##�ж" байна, тэд "мөнгөтэй хүн ба дарга нарын арыг даана" гэж тангараг өргөдөг байхоо доо !

Зочин
Зочин
7 сар 24, 2025 14:01

Тэгээд хэрэг нь хүндрэх баылгүй дээ. Олон түмэн харж байгаа шүү.

Зочин
Зочин
7 сар 24, 2025 14:06

Хөдөлмөрлөж эсвэл хууль бусаар олсон ч бай тэр их мөнгөөрөө өөрсдийн шун�##�ын уутыг дүүргэж байхын оронд хүүхэддээ зарцуулж зөв замд нь оруулаачээ нийгэмд маш муу үлгэр үзүүлж дээр нь хүүхдүүд чинь хайран бишүү

Зочинз
Зочинз
7 сар 24, 2025 14:13

Хуц ул чацгууда�##� хуцацгааа гэхтэй адил

Зочин
Зочин
7 сар 24, 2025 15:54

Tfff yu gneeee Olon niitiin amar twan baidal aldagduulsn yu yriad bga be??? Hunii biyd sanaataigaar hureed ter hun ni uheh sehehiin dawaan deer bhd ysiin ene hed saadan piwo uugaa yu? Bairnii gadaa eswel ortsond sheej baagaa yu? Oron bairan arhidaj bgad oriloldoo yu? Haraal idsen yugaa yriad bga ym bee??? Ene uls orond huuli ni baychuudad uilchildeg bolson ym uu?

Зочин
Зочин
7 сар 24, 2025 16:00

Манай хуулийннхан бүтэхгүйээ

Зочин
Зочин
7 сар 24, 2025 16:22

Хууль гэж гууль болж дээ танхай ,бусдын биед гэмтэл учруулсан ,хар тамхи хууль бусаар олж авсан хэрэглэсэн , гээд л зүйл ангиуд нь хааччихсан бээ ноён Хүрэлсүх гуай та нөгөө ард түмний т�##�д байна гээд хашгичаад явдаг яасан сонгууль дөхөөд сонгогдохгүйгээ мэдээд таг болоо юу энэ төрд эзэн гэж байна уу эсвэл дуртай хүн чононууд хот руу дайрдаг үе ирээ юу

зочин
зочин
7 сар 24, 2025 19:18

Мэдээлэл муу байна шүү шүүх эмнэлгийн дүгнэлт гарсны дараа зүйл анги нь нэмэгдэнэ гэж сонссон доо

Зочин
Зочин
7 сар 25, 2025 11:14

Ish chaaavaaaas#aaa

Холбоотой мэдээ

Back to top button