Нийгэм мэдээ

Пусан боомтыг Монгол руу нээх саналыг дэмжиж, хамтран ажиллана

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суух Консул Ц.Жадамбаа Пусан Боомтын Удирдах газрын захирал Сун Сан Гын Дэд Дарга, Олон улс хариуцсан хэлтсийн дарга Гү Жа Рим болон Олон улсын ложистикийн тасгийн дарга Сол Ин Хэ нартай албаны уулзалт хийжээ.

Уулзалтын үеэр Консул Ц.Жадамбаа Монголын ачаа, тээвэр Инчон олон улсын боомтоор дамждаг. Цаашид өсөн нэмэгдэж буй худалдааны эргэлтийг үндэслэн хоёр дахь гарц болох Пусан боомтыг нээх нь нэн хэрэгцээтэй байгаа талаар дурдсан байна.

Пусан Боомтын Удирдах газрын захирал Сун Сан Гын дээрх саналыг нааштайгаар хүлээн авч гаргасан саналыг дэмжиж бүхий л талаар хамтран ажиллахаа илэрхийлжээ.

Пусаны боомт албан ёсоор нээгдсэнээр Солонгос, Монгол хооронд ачаа тээвэрлэхээс гадна Монгол улс руу чиглэсэн Америк, Европ гээд бүхий л далайд гарцтай орны ачаа тээврийг хямд, хурдан шуурхай хүргэх нөхцөл бүрдэх аж.

Пусаны боомт нь 1876 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд дамжин тээвэрлэлтийн үзүүлэлтээр дэлхийд эхний 2-т, чингэлэг эргэлтээрээ 6-д жагсдаг төдийгүй 150 гаруй улсын 500 боомттой холбогддог. Жилд 400 сая тонн ачаа эргэлттэй, Зүүн хойд Азийн тээвэр ложистикийн стратегийн төв боомт юм.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 24, 2025 14:15

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Back to top button