Хүчтэй аадар борооны улмаас Москва хот үерт автжээ

Даваа гарагт ОХУ-ын нийслэл даяар хүчтэй аадар бороо орсны дараа Москва хотын зарим дүүрэг үерт автаж, метроны хэд хэдэн буудлууд хаагдсан байна. Олон нийтийн сүлжээгээр цацагдсан видео бичлэгүүдэд метроны буудлууд усаар дүүрсэн байгааг харуулжээ. Москвагийн Шереметьево, Домодедово, Внуково гэсэн гурван том нисэх онгоцны буудал үзэгдэх орчин, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хэд хэдэн нислэг хойшлогдож, чиглэлээ өөрчилсөн ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Мосводосток хотын ус зайлуулах албаныхан шөнийн турш ажиллаж, ус зайлуулах торыг цэвэрлэж, үерт автсан явган хүний нүхэн гарцуудыг соруулжээ.

Цаг уурч Евгений Тишковец "Телеграмм" сайтад хотын баруун хойд дүүргүүдэд хүчтэй аадар бороо үргэлжлэн орохтөлөвтэй байгаа талаар анхааруулжээ. Москвагийн Тээврийн газраас иргэдийг автомашин жолоодохгүй байх, боломжтой бол нийтийн тээврээр зорчихыг уриалсан байна.
Москва болон ойр орчмын бүс нутагт шар өнгийн сэрэмжлүүлэг зарлаад байгаа аж. Цаг уурчид секундэд 15 метр хүртэл ширүүсэж хүчтэй салхи шуурга шуурч, мөндөртэй бороо орж, Москвагийн автомашины тойрог зам, гуравдугаар тойргийн зам зэрэг томоохон замуудын хөдөлгөөнд саад учруулж болзошгүйг анхааруулсаар байна. Даваа гарагт аадар бороо хоёр цаг хүрэхгүй хугацаанд хотын зарим хэсэгт нэг сард орох хэмжээний хур тунадас оржээ. ОХУ удаан үргэлжилсэн халуун, аадар бороо зэрэг цаг агаарын эрс тэс үзэгдэлд өртөмтгий болж байгааг уур амьсгал судлаачид эртнээс анхааруулсаар ирсэн.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Украины эх орончдын хара�##�аар Орос барцадтай байна. Москва, Казань хотууд үерт автаж, �##�с дорнодод ойрхон зайтай МИ8, АН24 осолдож, Дагестанд уудаг ус ,Буриадад хоолны хордлогоор, Саратов хотод орон сууц дэлбэрч олон хүн үхэв. Путин тоож байгаа юм �##�га. Зүй нь Оросууд Путинээс хариуцлага нэхэх нь байтугай дуугар ч чадахгүй хулчийцгааж байх шив