НИЙГЭМНийгэм мэдээ

Хүүхэд хулгайлах оролдлого хийсэн этгээд өмнө нь ч хүүхдүүдийг сүрдүүлж байсан гэв

Дархан-Уул аймгийн Дархан суманд бага насны хүүхдийг хүчээр авч явах оролдсон хэрэг гарсан талаар цагдаагийн байгууллагаас өчигдөр мэдээлсэн.

Тодруулбал, 2025 оны долоодугаар сарын 25-ны өдөр 12:30 цагийн орчимд Дархан сумын 9 дүгээр багийн нутагт орших орон сууцны байрны гадна 30 орчим насны эрэгтэй хүн 4-5 настай эмэгтэй хүүхдийг гараас нь хөтөлж, авч явах гэж оролдсон тухай дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас шуурхай шалгалт явуулж, тухайн этгээдийг олж тогтоох чиглэлээр хойшлуулашгүй ажиллагаа эхлүүлсэн. Хэрэг гарсан газар орчмын хяналтын камер, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад баримтуудыг үндэслэн сэжигтэн этгээдийг богино хугацаанд эрэн сурвалжилж, олж тогтоожээ.

Мөн албаны бус эх сурвалжийн мэдээлж буйгаар сэжигтэн этгээд нь өмнө нь хэд хэдэн удаа бага насны охидыг өөрийн амьдардаг байрны подвол руу дагуулж орохыг завдаж,мөн гадаа тоглож буй хүүхдүүд рүү хутга барин дайрч, айлган сүрдүүлж байсан аж.

Одоогоор тухайн этгээд нь хүүхдийг хууль бусаар авч явах оролдлого хийсэн нь нотлогдож байгаа бөгөөд хэргийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг бүрэн шалгаж, нотлох баримтыг цуглуулж эхлээд байна.

Хэрэгт холбогдуулан дараах зүйл, ангиудаар шалгаж байна:

  • Монгол Улсын Эрүүгийн хуулийн 12.3 дугаар зүйл – “Хүнийг хууль бусаар эрх чөлөөнд нь халдах”
  • Монгол Улсын Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйл – “Хүүхдийг хууль бусаар авч явах, нуух”

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 25, 2025 08:35

30 nastai sadist maniak ym biz de

Zochin
Zochin
7 сар 25, 2025 08:36

Tiim baihaa huuhed alga bolson gedeg

Zochin
Zochin
7 сар 25, 2025 08:41

On saraa zuw bicheech. 07.24-nd bzdee. Medeellee zuw beldmeer ym

Zochin
Zochin
7 сар 25, 2025 08:41

Muu hulgaichiig bari tsagdaa nar

Зочин
Зочин
7 сар 25, 2025 08:42

Зас...

Зочин
Зочин
7 сар 25, 2025 09:51

Б�##�иар новшийн царайг харуулаач

bitgii solior
bitgii solior
7 сар 25, 2025 12:24
Reply to  Зочин

huuli zurchij bolohgui.tsaraig haruulj bolohgui

Зочин
Зочин
7 сар 25, 2025 10:06

Ийм бузар нийгмийн хог шааруудыг хуулиар чанга хатуу шийтгэдэг болох хуулийг ИХ ХУРЛЫН ЭМЭГТЭЙ ГИШҮҮД НЭН ДАРУЙ БОЛОВСРУУЛЖ БАТЛУУЛААЧЭЭ. ИЙМ ГАЖ ХҮН ХОГНУУД ӨНӨӨДӨР ЖИРИЙН ИРГЭДИЙН НЯЛХ ОХИДЫГ ХУЛГАЙЛАХ ГЭЖ БАЙНА МАРГААШ МАГАДГҮЙ ИХЭС ДЭЭДСИЙН ХҮҮХДИЙГ Ч ХУЛГАЙЛАХЫГ ХЭН Ч ТААШГҮЙ. ТА НАР ЭХ ХҮН ЭМЭГТЭЙ ХҮН ГЭДЭГ ҮҮДНЭЭС НЭН ДАРУЙ ТУСАД НЬ ХУУЛЬ БОЛОВСРУУЛААЧЭЭ

Зочин
Зочин
7 сар 25, 2025 10:25

30тай хулгайч дахиад хэдэн жил хүүхэд хулгайлахыг завдах болоо нэртэй устай нь зарла

Mөнх
Mөнх
7 сар 25, 2025 10:36

Нэртэй устай нь зарлаж болдоггүй юмуу

bichleg hiij bolohgui
bichleg hiij bolohgui
7 сар 25, 2025 12:23

hunii zurag bichlegiig tavisan hulgaichiig olj barivchilj shorond suulga torgo.huchindene uu a##a uu bichleg hiisen hund hamaagui.zuvhun bichlegiig huuliin baiguulagad uguh uuregtei

Зочин
Зочин
7 сар 25, 2025 13:39

гаж �####�нуудын сэжгийн царайг нууж яана

Иргэн
Иргэн
7 сар 25, 2025 14:59

АЛЧИХ ЭСВЭЛ ХОЁР ТӨМСӨГ ЧИВИЙГ НЬ АВААД НОХОЙНД СУУЛГАЧИЙ БЫСДАГ

Нүүр царайг нь ил харуул
Нүүр царайг нь ил харуул
7 сар 25, 2025 15:13

Тэгж байж хүмүүс хэн гэдгиййг нь мэдэж авна басхойшдоо сэрэмжлүүлэгэ болно шүү

Зочин
Зочин
7 сар 25, 2025 15:47

tsaraigni garga!!

Зочин Алтанчимэг
Зочин Алтанчимэг
7 сар 25, 2025 18:53

Урьд нь хүүхдүүд рүү хутга барин дайрч байсан гэнэ үү....ийм аймаар хүн тэгээд зүгээр л хүүхдүүдийн дунд амьдарч байна.....гэхээр аймаар юмаа

Зочин
Зочин
7 сар 26, 2025 00:46

Иймэрхүү хог шаарнуудыг амьдаар нь битүү төмөр саванд хийж гагнаад тарчлааж үхүүлдэг хуультай болвол таарна...

Холбоотой мэдээ

Back to top button