НИЙГЭМНийгэм мэдээ
Шатрын Зүүн Азийн аваргын тэмцээн үргэлжилж байна

Зүүн Азийн аварга шалгаруулах “Жухай 2025” шатрын тэмцээн БНХАУ-ын Гуандун мужийн Жухай хотод болж байна.
Өсвөрийн шатарчдын Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн ес дэх удаагаа стандарт, түргэн, түргэвчилсэн гэсэн гурван төрлөөр зохион байгуулагдаж байгаа билээ. Тус тэмцээнд 14 орны 455 өсвөрийн шатарчид 8, 10, 12, 14, 16, 18 хүртэлх насны охид, хөвгүүдийн 12 насны ангилалд оюун ухаанаа сорин ангилал тус бүрдээ Зүүн Азийн аваргын титэм болон “WCM”, “WFM”, “WIM”, “CM”, “FM”, “IM” цол хүртэхийн төлөө өрсөлдөнө.
Монгол Улсаас 50 шилдэг тамирчин оролцож байгаа бөгөөд “Эй Би Чесс” академийн мэргэжлийн ангийн дараах суралцагчид эх орноо төлөөлөн амжилттай оролцож байгаа юм.
- 2023 оны Зүүн Азийн аварга “ФМ” Х.Өлзийхишиг.
- Өсвөр үеийн Монгол Улсын аварга шатарчин Т.Тодмөнх.
- Өсвөр үеийн Монгол Улсын аварга шатарчин Д.Төгсбилгүүн нар өнөөдрийн тоглолтод өрсөлдөж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.