НИЙГЭМНийгэм мэдээ

Тост Тосон бумбын нуруунд 5 шинэ гүем мэндэллээ

Монгол орны ховор амьтдын нэг болох цоохор ирвэсийн тоо толгой дахин нэмэгдэж, Өмнөговь аймгийн Тост Тосон бумын нуруунд 2025 оны долоодугаар сарын 25-ний өдөр таван шинэ гүем мэндэлсэн талаар судлаачид мэдээллээ.

Судлаачид ховор тохиолдолд ирвэсийн үүрийг шалгаж, зулзагуудын эрүүл мэнд, амьдралын баталгааг хянадаг. Энэ удаа хоёр үүрийг шалгах явцад эх ирвэсүүд түр орхисон хооронд мэргэжлийн баг хүйс, жинг хэмжиж, бүртгэлжүүлээд зулзагуудыг үүрт нь буцаан тавьжээ.

Хамгийн сүүлд 2019 онд “Дагина” нэртэй эх ирвэсийн үүрийг ийнхүү шалгаж байжээ. Харин энэ удаад хоорондоо ойрхон байрласан хоёр үүрт тус тус зулзага төрснөөр, зөвхөн нэг удаагийн судалгаагаар Тост Тосон бумын нуруунд тав шинэ ирвэсийн гүем бүртгэгдсэн байна.

Цоохор ирвэс нь Монгол орны дархан цаазат, хамгаалалт шаардсан амьтдын нэг бөгөөд Тост Тосон бумын нуруу нь тэдний чухал амьдрах орчин юм. Судлаачид ирвэсийн гүемийг зөвхөн онцгой тохиолдолд хянаж, ирвэсийн үүрийг шалгаж зөвхөн тоо мэдэх бус, тухайн бүс нутгийн биологийн нөхөн сэргээлт, экосистемийн тэнцвэрт байдлыг ойлгоход чухал ач холбогдолтойи талаар илэрхийлдэг билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ганаа
Ганаа
7 сар 25, 2025 17:29

ШИНЭ ТӨРСӨН ХӨӨРХӨН ГҮЕМҮҮД БАЙНА.ИРВЭСЭЭ МАНАЙ УЛС ХАМГААЛАХ ХЭРЭГТЭЙ.БАЙГАЛИЙН ТЭНЦВЭРТ БАЙДЛЫГ ХАДГАЛЖ ҮЛДЭХ ЁСТОЙ.

Зочин Алтанчимэг
Зочин Алтанчимэг
7 сар 25, 2025 18:46

Ашгүй дээ....Лхагвазүмбэрэл минь харсан болоосой....

Зочин
Зочин
7 сар 25, 2025 20:17

Зөв бичээч ээ

Back to top button