Гадаад мэдээДЭЛХИЙ

Израил Газын зурвас руу нисэх онгоцоор тусламж үзүүлэхийг зөвшөөрөв

Израил бямба гарагт /2025.07.26/ мэдэгдэл хийхдээ Газын зурваст нисэх онгоцоор тусламж унагаахыг үргэлжлүүлэн явуулж эхэлсэн гэжээ. Мөн тус нутагт үүсээд буй хүмүүнлэгийн хямралыг намжаахын тулд өөр хэд хэдэн арга хэмжээ авч байгаа гэж мэдэгдсэн байна.

Газын зурваст тусламж үзүүлж буй НҮБ-ын цувааг аюулгүй хөдөлгөх зорилгоор хүмүүнлэгийн коридор байгуулж, хүн ам шигүү суурьшсан газруудад хүмүүнлэгийн түр зогсолт хийнэ гэж Израилын зэвсэгт хүчин мэдээлжээ. Палестины эх сурвалж Газын зурвасын хойд бүсэд тусламж бууж эхэлснийг баталсан байна. Газын зурваст гал зогсоох зорилготой хэлэлцээ Катарын нийслэл Дохад явагдаж байсан нь ямар нэгэн ахиц гаргаагүйн дараа Израил ингэж мэдэгдэл хийсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button