НИЙГЭМНийгэм мэдээ

Ц.Дагвадорж өнөөдрийн эхний ялалтыг авлаа

“Улаанбаатар-2025” жүдо бөхийн Их дуулга тэмцээний сүүлийн өдрийн барилдаанууд эхэллээ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 90, -100, +100 кг, эмэгтэйчүүдийн -78, +78 кг-ын барилдаанууд явагдах юм.

Эрэгтэйчүүдийн 90 кг-д залуу тамирчин Ц.Дагвадорж Монголын бөхчүүдийн эхний ялалтыг аваад байна.

Тэрбээр Азийн нээлттэй тэмцээний мөнгө, хүрэл медальт БНСУ-ын И Нам Хуныг цэвэр ялж, шөвгийн 16-д шалгарсан юм.

Одоо манай бөх энэ жилийн Тбилисийн Их дуулгын аварга Узбекистаны Умар Бозоровтой барилдана.

Ц.Дагвадоржийн хувьд энэ жил УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн бөгөөд Японд жүдогийн сургуульд суралцаж буй шилдэг залуу бөхчүүдийн нэг.

Түүний төрсөн эгч нь 70 кг-ын Монгол Улсын аварга Ц.Энхчимэг юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button