Гэмт хэрэг

Үйлчлүүлсэн төлбөрөө төлөхгүй гэж бусдад хутга тулган сүрдүүлжээ

Нийслэлийн прокурорын газраас Т, Г нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, Иргэн Т, Г нар шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэхдээ тус клубийн ажилчдад хутга тулган айлган сүрдүүлж, үйлчилгээний төлбөр төлөхөөс зайлсхийж, бие махбодод нь халдсан, "эрүүл мэндэд нь хохирол, хор уршиг учруулна, өмч хөрөнгийг нь устгана" гэх зэргээр заналхийлсэн хэрэг бүртгэгджээ.

Тус хэргийг Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2 /Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах/, 

Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/-т зааснаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлсэн байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 29, 2025 13:31

Зэрлэг хогнууд вэ шорон ша�##�гуул

Холбоотой мэдээ

Back to top button