Нью-Йорк хотод галт зэвсэгтэй этгээд халдлага үйлдэж таван хүний аминд хүрчээ

Нью-Йорк хотноо галт зэвсэгтэй этгээд халдлага үйлдэж таван хүний аминд хүрснийхээ дараа өөрийгөө егүүтгэсэн гэж эх сурвалжууд “New York Post” сонинд хэлжээ. Амь үрэгдсэн хүмүүсийн нэг нь цагдаагийн алба хаагч байсан юм. Хэрэгтэн өөр хэд хэдэн хүнийг буудаж гэмтээжээ.
Хууль сахиулах байгууллагын эх сурвалж хэлснээр, 27 настай Шэfйн Тамүра гэх эрэгтэй “Blackstone” болон “NFL” гэх мэт байгууллагын оффис байрладаг 44 давхар барилга руу орон нутгийн цагаар 18:30 минутад нэвтэрч, гал нээсэн байна. Хэрэгтэн ажил тардаг оргил цагийн үеэр хэргийг үйлдсэн юм. Хэрэг гарах үед нэг давхарт байсан нэгэн гэрч “Буун дуу шиг сонсогдсон. Автомат зэвсэг шиг, өндөр хүчин чадалтай зэвсэг шиг чимээ сонсогдсон” гэж хэлсэн байна.
Нью-Йоркийн цагдаагийн газрын коммисар Жессика Тиш мэдэгдэл хийхдээ Тамүра ганцаараа уг хэргийг үйлдсэн гэж албаныхан үзэж байгаа гэжээ.
Эх сурвалж: New York Post
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.