Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп: ОХУ 10-12 хоногийн дотор Украины дайн дээр алхам хий

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт /2205.07.28/ мэдэгдэл хийхдээ ОХУ Украины дайныг дуусгах тал дээр ахиц гаргахад шинэ хугацаа тавьж өгсөн байна. Тэрбээр 50 хоногийн дотор тохиролцоонд хүрэхгүй бол ОХУ-д хоёрдогч хориг, нэмэлт гаалийн татвар тавина гэж энэ сарын эхээр хэлсэн. Тэгвэл Трамп даваа гарагт хэлэхдээ 10-12 хоногийн дотор Украины дайныг дуусгах асуудал дээр ахиц гарга гэж Москвад тулгажээ.

Трамп нэгдүгээр сард ажлаа хүлээж авсны дараа Украины дайныг дуусгахаар ажиллаж эхэлсэн. Тэр Москваг сүрдүүлж, ятгаж үзсэн ч дайныг дуусгах бүү хэл гал зогсоох тал дээр ямар нэгэн ахиц гараагүй байгаа юм. Харин даваа гарагт шинэ хугацаа тавьж өгсөн нь анхааруулж сүрдүүлж байсан хориг арга хэмжээгээ авахад бэлэн болсон гэдгийг нь харуулж байж магадгүй.

Шотландад айлчилж буй Трамп мэдэгдэл хийхдээ Путинд сэтгэл дундуур буйгаа илэрхийлж, энэ сарын эхээр тавьж өгсөн 50 хоногийн хугацаагаа богиносгоно гэжээ. Тэр “Өнөөдрөөс эхлэн 10-12 хоног гэсэн шинэ хугацаа тогтооно. Хүлээх ямар ч шалтгаан байхгүй. Ямар ч ахиц дэвшил гарахгүй байна” хэмээсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 29, 2025 13:44

Америк өөрсдийгөө дэлхийн цагдаа гээд бодчихсон хахаха

Зочин
Зочин
7 сар 29, 2025 14:02
Reply to  Зочин

Ер нь ямар ч асуудлыг хүч тэнхээ илүүтэй нь л зохицуу лдаг нь ертөнцийн жам юм л даа !

Холбоотой мэдээ

Back to top button