Гадаад мэдээДЭЛХИЙ

Трампын рейтинг унаж 40 хувьд хүрлээ

“Reuters” агентлаг болон “Ispos” фирмийн хамтран явуулсан санал асуулга АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын рейтинг унасан гэдгийг харуулжээ. Тодруулбал саяхан явуулсан санал асуулгаар түүний рейтинг 40 хувьтай гарсан байна. Энэхүү санал асуулга америкчууд улс төрийн тал дээр ихээхэн хуваагдмал болсон гэдгийг харуулжээ. Бүгд найрамдах намыг дэмждэг хүмүүсийн 83 хувь, Ардчилсан намыг дэмждэг хүмүүсийн 3 хувь л Трампын бодлогыг дэмжиж байгаа аж. Харин ямар нэгэн намыг дэмждэггүй хүмүүсийн гуравны нэг орчим нь түүний бодлогыг дэмжжээ.

Өмнө нь явуулсан санал асуулгаар Трампын үнэлгээ 41 хувьтай байсан юм. Трамп АНУ-ын эдийн засгийг эрчимжүүлж, цагаачлалын эсрэг тэмцэнэ гэж амлалт өгснийхөө дагуу хатуу бодлого баримталж байгаа. Америкчууд түүний энэ хоёр бодлого дээр янз бүрийн үнэлгээ өгчээ. Санал асуулгад оролцсон хүмүүсийн 35 хувь нь Трампын эдийн засгийн бодлогыг дэмжжээ. Энэ нь өмнөх санал асуулгын 35 хувиас өссөн үзүүлэлт юм. Мөн цагаачлалын бодлогыг нь оролцогчдын 43 хувь дэмжиж, өмнөх асуулгын 41 хувиас өссөн байна. Гэхдээ түүний ерөнхий рейтинг буурсан юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН
7 сар 30, 2025 20:11

Трамп сонгуульд.ялагдах нь даа!?

Холбоотой мэдээ

Back to top button