Улаанбаатар–Шинэ Хархорум чиглэлийн төмөр зам барих төслийн ТЭЗҮ боловсруулах ажил эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар болох Орхоны хөндийд Шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан нь тус бүс нутгийн хөгжлийн стратегийн суурь алхам болсон билээ.
Энэхүү зорилтын хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК болон БНСУ-ын Солонгосын Үндэсний Төмөр Замын байгууллага (Korea National Railway) хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу Улаанбаатар–Шинэ Хархорум чиглэлийн төмөр замын төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулах ажил албан ёсоор эхэллээ.
Төслийн гүйцэтгэгчээр Бүгд Найрамдах Солонгос Улсын “Сүсон Инженеринг” ХХК (Susong Engineering) шалгарсан бөгөөд 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр уг ажлыг албан ёсоор эхлүүлж, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөрт багтаан богино хугацаанд боловсруулж, хүлээлгэн өгөхөөр боллоо.
Уг төмөр замын шугам нь Улаанбаатар хотоос Шинэ Хархорум чиглэлд баригдах бөгөөд энэ нь тээвэр логистикийн сүлжээг өргөжүүлж, бүс нутгийн эдийн засаг, аялал жуулчлал, дэд бүтцийн хөгжилд томоохон түлхэц үзүүлэх стратегийн ач холбогдолтой төсөл болох юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шaл тэнэг. Хархорин хотоо бариагүй байж төмөр замыг нь барьж гэнэ. Усгүй газар хот барьлаа юу? Элбэгдорж анх цаасан дээр байгуулсан хот. Тэгээд бодит амьдрaл дээр бүтэхгүй нь гээд больсон. Дараа нь Женко Майдар хот барина гэсэн. Бас бүтээгүй. Дандаа л хоосон цаасан дээр хот байгуулсан дарга нар.
ЗА БИТГИЙ Л нөгөө Дарханаар байрдаг ТЗ хийчэхвээ дээ
Тэнэглэлд хязгаар байхгүй юү ?! Эзгүй газар хот байгуулна гэж хүний түүхэнд гараагүй тэнэглэл шүү !!!
МАНАН-гийн мангаруудын мөнгө идэх л нэг арга нь !!!
Ингэж ба лайрахын оронд арай амьдр лтай юм бодож,
Өвөрхангай ордог хар замаа өргөсгөж, 4-6 эгнээ болг оно нтр гэж ярьж мөнгө идээч дээ, мангаснуудаа !!!