СПОРТ

Киберспортын дэлхийн цомд Норвегийн шатарчин Карлсен түрүүлэв

Киберспортын дэлхийн цомын тэмцээний /Esports World Cup 2025/ шатрын тэмцээний финалд дэлхийн 16 дахь аварга, Норвегийн шатарчин Магнус Карлсен Францын шатарчин Алиреза Фиружатай тулж, хожлыг авав. Киберспортын дэлхийн цомын тэмцээний шагналын сан 60 сая ам.доллар бөгөөд 2024 онд анх удаа 19 төрлөөр явагдсан билээ. Тэмцээн долоодугаар сарын 29-нээс наймдугаар сарын 1-нд Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотноо болсон билээ.

Түргэвчилсэн тоглолтод Team Liquid багийг төлөөлөн оролцсон Карлсен нь Team Falcons багийн Фиружаг 3:1, 3:1 гэсэн харьцаагаар давамгайлсан юм. Эхний цувралын эхний өрөгт Карлсен хожсон бол Фиружа шаргуу тэмцэлдсээр хоёр удаа хайнцаж, дөрөв дэх өрөгт Норвегийн шатарчин хожил авчээ. Харин хоёр дахь сетийн эхний өрөгт Карлсен хожигдсон боловч дараалан гурав хожсоноор тэмцээний түрүүг авлаа. Норвегийн шатарчин 250 мянган доллар, хоёрдугаар байр эзэлсэн А.Фиружа 190 мянган долларын шагнал тус тус хүртэв.

Aurora Gaming клубийг төлөөлөн оролцсон Оросын шатарчин Ян Непомнящий 5-8 дугаар байр эзэлснээр 85 мянган доллар, Virtus.pro клубийг төлөөлсөн мөн Оросын шатарчин Андрей Есипенко 9-12 дугаар байр эзэлснээр 65 мянган доллароор тус тус шагнуулжээ. Тэмцээнд нийт 16 шатарчин оролцсон бөгөөд шагналын сан нь 1,5 сая доллар юм. 

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button