Гадаад мэдээ
Өмнөд Солонгос хил дагуух суртал ухуулгын чанга яригчуудаа буулгажээ

Өмнөд болон Хойд Солонгосын хурцадмал байдлыг намжаах зорилгоор хоёр улсын хилийн дагуу байршуулсан суртал ухуулгын чанга яригчуудыг өнөөдрөөс буулгаж эхэлжээ.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён Умардтай харилцаагаа сайжруулах оролдлого хийсэн нь талаар болж ийн хоёр сар хүрэхгүй хугацааны дараа чанга яригчуудыг буулгах шийдвэр гаргасан байна.
Умард Солонгосын талаас хогтой уут дүүжилсэн агаарын бөмбөлгүүдийг хил дамнуулан удаа дараа хөөргөсний хариуд Өмнөд Солонгосын тал өнгөрсөн оны 6-р сараас эхлэн чанга яригчаар суртал ухуулга нэвтрүүлэх кампанит ажлыг эхлүүлээд байсан юм.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
Эх сурвалж: Yonhap News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.