Нийгмийн

Капитрон банкнаас “Гэрээний орлого барьцаалсан зээл” шинэ бүтээгдэхүүн нэвтрүүллээ

Капитрон банкнаас харилцагч байгууллагууддаа зориулан санхүүгийн хэрэгцээг нь шуурхай, оновчтой шийдвэрлэх зорилгоор “Гэрээний орлого барьцаалсан зээл”-ийн бүтээгдэхүүнийг зах зээлд шинээр нэвтрүүллээ.  

Энэхүү бүтээгдэхүүн нь аж ахуйн нэгж, байгууллагууд бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэх гэрээний орлогоо барьцаалан зээл авах боломжийг бүрдүүлж буй богино хугацааны эргэлтийн хөрөнгийн хэрэгцээг санхүүжүүлэхэд зориулагдсан уян хатан шийдэл юм.     

Зээлийн үндсэн нөхцөл:

  • Зээлийн дээд хэмжээ:
    Гэрээний үнийн дүнгийн 80% хүртэл, хамгийн ихдээ 500 сая төгрөг
  • Зээлийн хугацаа:
    12 сар хүртэл, эсвэл гэрээний төлбөр орж ирэх хугацаа + 3 сар хүртэл, аль богино хугацаагаар  
  • Жилийн хүү:
    20.4% - 24.0%

Бүтээгдэхүүнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.  

Давуу талууд:

  • Гэрээний орлогоо үндэслэн нэмэлт барьцаагүй зээл авах боломжтой;  
  • Зээлийг богино хугацаанд шийдвэрлэж, санхүүжилтийг шуурхай олгоно;
  • Бизнесийн онцлогт нийцсэн зээлийн уян хатан нөхцөлтэй.

Хэн авах боломжтой вэ ?

  • Капитрон банктай хамтран ажиллах гэрээт байгууллагад бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэх хүчин төгөлдөр гэрээтэй аж ахуйн нэгжүүд;
  • Гэрээний төлбөрөө тогтмол авдаг, үйл ажиллагаагаа тогтмол явуулах шаардлагатай байгууллагууд ;
  • Барьцаа хөрөнгөгүй боловч тогтвортой, итгэлтэй орлоготой бизнес эрхлэгчид.

Харилцагч та Капитрон банктай хамтран ажиллах гэрээтэй байгууллагуудад бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэхдээ гэрээний орлогоо барьцаалан эргэлтийн хөрөнгийн зээл авч, бизнесээ өргөжүүлээрэй.  

Капитрон банк нь бизнес эрхлэгч харилцагчдынхаа санхүүгийн тогтвортой өсөлтийг дэмжих зорилгоор бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл, цар хүрээгээ тогтмол нэмэгдүүлж байна.   

Дашрамд дурдахад, Капитрон банк нь хүнс, хөдөө аж ахуй, худалдааны салбарын үйлдвэрлэл эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад зориулсан "Эргэлтийн хөрөнгийн зээл"-ийн нөхцөлөө илүү уян хатан болгож,  2 тэрбум хүртэлх зээлийг 24 хүртэлх сарын хугацаатай олгож буйг дуулгая.   

Капитрон банк – Тогтвортой өсөх бизнесийг тань бид дэмжье!

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button