Гэмт хэрэг

Банкны картыг нь хулгайлан авч 51 сая төгрөгийн зарлага гаргасан хэргийг мөрдөн шалгаж байна

Энэ оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 17:23 минутад “гудамжинд танилцсан 2 эмэгтэй миний гар утас, банкны картыг хулгайлаад 50-60 сая төгрөгийн зарлага гаргачихлаа” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Тухайлбал иргэн ... нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай нэр бүхий зочид буудалд байхад нь гудамжинд танилцсан 18-23 насны этгээдүүд орж ирэн гар утас, банкны картыг нь хулгайлан авч 51 сая төгрөгийн зарлага гаргасан гэх хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3-р хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Хулгайн гэмт хэрэг үйлддэг этгээдүүд нь хүний анхаарал сэрэмжгүй байдал, биеэ бүрэн хянах чадваргүй байдал зэргийг ашиглан гэмт хэргийг үйлддэг тул иргэд Та бүхэн өөрийн хувийн мэдээлэл, эд хөрөнгөө сайтар хамгаалах, үл таних хүмүүст дансны мэдээлэл болон картын нууц үгээ хуваалцахгүй байх, архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 8, 2025 17:52

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Холбоотой мэдээ

Back to top button