СПОРТ

“Их хурд 10” морин спорт уяачдын наадамд О.Хангай аварга түрүүлэв

Монголын морин спорт уяачдын холбооны 30 жил, "Их хурд-10" наадамд зориулсан Улс, аймаг, цэрэг,  сумын алдар цолтой 208 бөхийн барилдаан Хүй долоон худагт болж өндөрлөлөө.

Бөхийн барилдааны зургаагийн даваанд: 

  • Улсын аварга О.Хангай Улсын начин Т.Дүгэрдоржийг
  • Улсын заан Б.Бат-Өлзий Аймгийн арслан Д.Алтанцоожийг
    Улсын заан М.Лхагвагэрэл Улсын харцага Э.Дашийг амлан барилдах гэж байна.
  • Улсын арслан  Ц.Бямба-Отгон гоц мөргөсөн байна. 

Долоогийн даваанд: 

  • Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга О.Хангай
  • Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын аан Б.Бат-Өлзий
  • Завхан аймгийн Яруу сумын харьяат улсын заан М.Лхагвагэрэл нар үлдлээ. 
  • Аварга О.Хангай, арслан Ц.Бямба-Отгоныг амлаж, заан Б.Бат-Өлзий, М.Лхагвагэрэл нар тунаж үлдсэн
  • Улсын заан Б.Бат-Өлзий заан М.Лхагвэгэрэлээр, аварга О.Хангай арслан Ц.Бямба-Отгоноор долоо давж, үзүүр түрүүнд үлдсэн юм

Түрүү бөх 10 сая, үзүүр бөх 8 сая, их шөвгийн дөрөвт үлдсэн хоёр бөх тус бүр 5 сая төгрөгөөр шагнууллаа.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button