Судалгаа: Иргэдэд хамгийн их таалагддаг улс төрчийн жагсаалтыг У.Хүрэлсүх, таалагддаггүйг нь Б.Чойжилсүрэн тэргүүлэв

“МЭК” ХХК-аас Монголын нийгэм улс төрийн нөхцөл байдал, улс төрчид болон улс төрийн намын үйл ажиллагаанд өгч буй иргэдийн үнэлэмжид сар бүр тандалт хийж, үр дүнг танилцуулдаг.
Энэ хүрээнд тус байгууллага 2025 оны наймдугаар сарын 1-6 өдрүүдэд квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар түүвэрлэж Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт оршин суудаг сонгуулийн насны 980 иргэнээс судалгаа авчээ.
Энэ удаагийн судалгаагаар Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын үйл ажиллагааны үнэлгээ болон Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааг иргэд хэрхэн үнэлж буйг харуулсан байна. Ингээд үр дүнг танилцуулъя.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг иргэд 1-10 оноогоор үнэлжээ. Үр дүнд нь Ерөнхийлөгчийн үнэлгээ өнгөрсөн оны есдүгээр сараас 0.8 хувиар нэмэгдсэн байна. Үнэлгээг сар сараар харвал өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн таслалтгүй нэмэгдсээр энэ сар 5.9 хувьд хүрчээ.
Мөн иргэдийн зүгээс Ерөнхийлөгчийг:
- Ажилч хичээнгүй,
- Гадаад харилцаа сайжирсан,
- Шударга хэмээн сайшаасан бол
- Үнийн өсөлт,
- Ард иргэдээ сонсдоггүй,
- Иргэдийн амьдралын доройтол,
- Ард иргэдээ сонсдоггүй зэрэг шүүмжийг иргэд бичив.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын үнэлгээ өмнөх сараас 0.2 хувиар, зургаадугаар сараас 1.2 хувиар буурч 5.1 болжээ. Энэ өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үнэлгээнээс 0.3 хувиар бага дүн юм.
Иргэд Ерөнхий сайдыг:
- Нэр цэвэр,
- Шударга,
- Мэдлэг боловсрол өндөртэй гэж сайшаасан бөгөөд
- үнийн өсөлт,
- зоримог шийдвэр гаргаагүй,
- ажлаа толгой мэдэж хийж чадахгүй байна,
- Засгийн газрын зарим гишүүд ажлаа хийж чадахгүй байна гэж шүүмжилсэн байна.

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын үйл ажиллагааны үнэлгээ өнгөрсөн оны есдүгаар сараас 0.5 хувиар буурчээ. Сар сараар нь харвал өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн хотын даргын үнэлэмж огцом буурч энэ сар 3.2 болжээ.
Түүнийг иргэд:
- Газар чөлөөлж байгаа
- Нийтийн тээвэр сайжирсан
- Хот тохижилт зэргээр сайшааж,
- Явган хүний зам сольж байгаа нь
- Хятадаас хагас коксжсон нүүрс худалдаж авна
- Худал попордог,
- Түгжрэл гэх агуулгаар шүүмжилжээ.
Долдугаар сарын судалгааны үр дүнг нэгтгэж харвал үйл ажиллагааны үнэлгээгээр Ерөнхийлөгч хамгийн өндөр оноотой, хотын дарга хамгийн бага оноотой байгаа юм.

Харин үйл ажиллагаа нь таалагддаг 10 улс төрчийн үнэлгээг 25 хувиар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүлж, 5 болон 6 хувиар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Х.Баттулга нар удаалж байна.

Мөн үйл ажиллагаа нь таалагддаггүй 10 улс төрчийн жагсаалтыг 23 хувиар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн тэргүүлж, 10 хувиар Боловсролын сайд П.Наранбаяр удаалж байна.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шун�##�ын тулам, Монголын төр засгийг хамгийн муухай харагдуулж буй хүн бол Чойжилсүрэн гэж ад.
Энэ хүнд Монголын хууль үйлчлэхээ больчихсон юм уу? Төрийг самрагчаасаа с�##�маар юм
Энд судлагаагаар ажил хийдэгийг нь тодруулсымуу, АРХИ УУДАГийг нь ша лгаруулсым уу ?!
Peeeeee
Шахм�##� түлшээр 800 гаран хүний амь хохироосон Хүрэлсүхэд иргэд т�##�архдаг гэж үү ?!!!
Хэн энэ суд�##�гаа өгөөд бдаг бнаа. Хүүк та�##�агдаж нтр айн. Арай юу үгүй юу? намын хэдэн �######� долоогчидыг суд�##�гаанд мөнгө өгөөд хамруулчихсан биз.
oorsdodoo zoriulaad hudlaa surtal uhuulga hoid solongos shig shaachhiimaa huuk
чааваас тархи уга�##�т