Нийгэм мэдээ

Энхтайвны гүүрний доод замыг хааж, ус зайлуулах хоолой угсарна

Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо, Энхтайвны гүүрний доод хэсгийн авто замыг өнөөдөр 23:00 цагаас хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна.

Тодруулбал, тус замын зорчих хэсэгт сэтэлгээ хийн, борооны ус зайлуулах хоолойн шугам угсралтын ажлыг хийж гүйцэтгэх юм байна. Авто замын хөдөлгөөнийг маргааш буюу наймдугаар сарын 15-ны 06:00 цаг нээхээр төлөвлөжээ.

Иймд иргэд, жолооч нарыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс зөвлөлөө.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button