Нийгэм мэдээ

Зайсангийн тойрууг эргээд нэг чигийн урсгалтай болгох эсэхээр санал авч эхэлжээ

Зайсангийн тойруу буюу ХААИС-ийн зүүн хойд уулзварын замыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгох эсэхээр Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс санал асуулга авч эхэлжээ.

Өмнө нь энэ тойрууг нэг чигийн хөдөлгөөнтэй болгоход Яармагийн түгжрэл буурч байсан.

Харин тухайн ойр орчимд амьдардаг иргэдийн зүгээс жагсаал зохион байгуулж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Ингэснээр энэ шийдвэрийг буцааж байлаа.

Судалгаагаар Зайсангийн тойруу нэг чигийн хөдөлгөөнтэй болох нь Яармаг төдийгүй Улаанбаатарын хэд хэдэн байршилд замын түгжрэл бууруулах боломжтой гэж гардаг.

Уг санал асуулгад ЭНД ДАРЖ оролцох боломжтой аж.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button