Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Гён Хи анх удаа байцаалт өглөө

Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Гён Хи-г хувьцааны үнэд нөлөөлсөн, сонгуулийн ажилд хөндлөнгөөс оролцсон болон авилга авсан хэргээр баривчилжээ.
Ингэснээр түүнийг нөхөр, ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын хамтаар баривчлах бөгөөд энэ нь БНСУ-ын түүхэнд анх удаа төрийн тэргүүний гэр бүл хамтдаа хоригдож буй тохиолдол болж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдээлснээр, түүнийг Сөүл хотын өмнөд хэсгийн хорих ангиас гавтайгаар авч гарч, анх удаа байцаалт авчээ.
Сөүл хотын Төв дүүргийн шүүхээс мягмар гарагийн орой түүнийг баривчлах зөвшөөрөл олгосон бөгөөд нотлох баримтыг устгах магадлал өндөр хэмээн прокурорын зүгээс мэдэгдсэн юм.
Прокурорын уг хүсэлтийг өнгөрсөн долоо хоногт тусгай хуульч Мин Жү Ги-гийн баг гаргасан бөгөөд түүнийг хэд хэдэн хуулийг зөрчсөн, авилга авсан хэргээр буруутгаад буй.
Эх сурвалж: Yonhap
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.