СПОРТ

Шигшээ багийн тамирчин Э.Саруул-Эрдэнийн сонголт Эс Жи Эйпс үү, Бишрэлт Металл уу

Сагсан бөмбөгийн үндэсний дээд лиг ирэх аравдугаар сард эхэлнэ. Үүний өмнө багуудын тамирчдын шилжилт хөдөлгөөн хийгдэж буй.

Өчигдөр буюу /2025.08.14/ "Бишрэлт Металл" болон "Эс Жи Эйпс" багийнхан шинэ тоглогчоо зарласан. Гэтэл тэдний зарласан тоглогч дээд лигийн хоёр удаагийн аварга, үндэсний шигшээ багийн тамирчин, "Хасын Хүлэгүүд" багийн хамгаалан тоглогч байсан Э.Саруул-Эрдэнэ байв. Чухам яагаад хоёр баг хоёул Э.Саруул-Эрдэнийг багтаа нэгтгэсэн тухай мэдээлсэн нь олны анхаарлын төвд байна.

Үүнтэй холбоотойгоор Эс Жи Эйпс багийн эзэн байсан О.Мөнхжин өөрийн цахим хуудаснаа дараах мэдэгдлийг гаргажээ. Тэрбээр "Бишрэлт Металл" Саруулыг Хүлэгүүдтэй гэрээтэй байхад нь дуудаж ятгаад Хүлэгүүдээс гарвал Металд орно гэсэн албан ёсны гэрээ биш, хамтын ойлголцол юм уу даа “MOU” зуруулсан юм байх аа. /2025.08.07/-ны өдөр албан ёсоор FREE AGENT болсных нь дараа Эйпс Саруултай холбогдож, саналаа тавьж "албан ёсны гэрээ"-г байгуулав" гэжээ.

Харин одоог хүртэл "Бишрэлт Металл багаас ямар нэгэн тайлбар, мэдээлэл хийгээгүй байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button