Нийгэм мэдээ

2026 оны улсын төсөвт цахимаар 25-44 насныхан хамгийн их санал өгчээ

Ерөнхий сайд Г.Занданшатар "Монгол Улсын 2026 оны төсөв ард түмнийх байх болно" гэж мэдэгдсэний дагуу цахимаар болон танхимаар олон нийтээс санал авсан билээ. Санал асуулга 14 хоног үргэлжилж, өчигдөр дууссан юм.

Тэгвэл "И-Монголиа" цахим системээр нийт 188.016 иргэн саналаа өгчээ.

Үүнийг насны ангиллаар авч үзвэл,

  • 16-24 насны иргэд 20 хувь,
  • 25-44 насны иргэд 71 хувь,
  • 45+ насны иргэд 9 хувь тус тус саналаа өгсөн байна.

Хуулийн дагуу Засгийн газар ирэх оны төсвөө хэлэлцээд, 9-р сарын 1-ний дотор УИХ-д өргөн мэдүүлэх учиртай. Харин ирэх сарын 15-нд нээлтээ хийх УИХ-ын намрын чуулганаар төсвийг хэлэлцэж эхлэх юм.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button