Нийгэм мэдээ

Байраа зарахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох өргөдөлд 3,589 иргэн гарын үсэг зураад байна

Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох нийтийн өргөдөлд иргэдийн саналыг авч эхэлжээ. Энэхүү өргөдлийг хуульч О.Батхүү санаачилсан юм байна.

Тэрбээр, "Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох шаардлагатай байна. Хүмүүс байр орон сууц авахдаа ихэвчлэн зээлээр авдаг. Зээлийн хүү төлбөр төлөхдөө өөрийн цалин орлого буюу татвар төлсөн мөнгөөрөө төлдөг. Мөн байр орон сууц бол хүний анхдагч хэрэгцээ.

Дэлхийн бусад улсад амьдран суугаа байшин, байр орон сууцаа зарахад татвар төлдөггүй. Учир нь энэ бол ашиг орлого олох бизнес биш. Иймд энэхүү 2 хувийн татварыг цуцлах шаардлагатай. Иймд хувь хүний орлогын албан татварын хуулийн 21.2.1 дэх заалтыг хүчингүй болгох нь зүйтэй" хэмээв.

Жишээлбэл, хувь иргэн 200 сая төгрөгөөр орон сууцаа худалдахад улс хоёр хувийг нь буюу 4 сая төгрөг авах зохицуулалттай аж. Өөрөөр хэлбэл өөрийн үл хөдлөх хөрөнгөө үнэд хүргэж худалдсан хэмжээгээрээ улсад төлөх мөнгөн дүн нэмэгдэнэ. Тиймээс дээрх заалтыг шударга бус хэмээн үзэж, уг өргөдлийг санаачилжээ.

Одоогоор энэ өргөдөлд 3,589 иргэн гарын үсгээ зураад байгаа бөгөөд есдүгээр сарын 15 хүртэл үргэлжлэх аж. Хэрэв иргэдийн санал 100,000-д хүрвэл УИХ-аар хэлэлцэгдэнэ.

Энд дарж саналаа өгнө үү.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Demjieyee

Зочин
Зочин

Sanal uguh link bnuu? Bi huwidaa demjij bn

Зочин
Зочин

Дэмжиж бна

Алтанчимэг
Алтанчимэг

.татварыг болиулах нь зөв.

Иргэн
Иргэн

Хуучин зарсан хүмүүс ч гэсэн буцааж авах эрхтэй

Зочин
Зочин

МАН гэж ханаж цадахгүй ямар өлөн новшнуудыг төрд оруулчихваа. Новш гэж

Зочин
Зочин

Яаж сан�##� өгөх вэ

Зочин
Зочин

Энэ дээрмийг эхэл хожуу ярьж байна.
Өөр өчнөөн юм байна.

Зочин
Зочин

Байраа зараад авилгчидад мөнгө өгнө гэж юу гэсэн үг вэ? Хуцна биз

Unshigch
Unshigch

зөв дэмжиж бна хүн өөрийн хөрөнгөөрөө байр худ�##�даж авдаг өөрийнхөө мөнгөар худ�##�даж авсан байраа зарчихаад 2% төлнө гэж байж болохгүй энэ бол ядуу иргэдээ санхүүгээр нь дарамт�##�ж бга хэрэг Харамс�##�тай

Холбоотой мэдээ

Back to top button