СПОРТ

"Ирвэсүүд" өнөөдөр Тайванийн багтай тоглоно

БНХАУ-ын Ханжоу хотод Азийн их сургуулийн сагсан бөмбөгийн лиг зохион байгуулагдаж байна. Манай улсаас 2024-2025 оны оюутны лигийн аварга Этүгэн их сургуулийн "Ирвэсүүд" баг оролцож байна.

Тэд өчигдөр /2025.08.18/ Япон улсын Nippon Sport Science их сургуулийн багтай эхний тоглолтоо хийж 84:80 харьцаагаар ялалт байгуулсан. Харин өнөөдөр Тайванийн National Chengchi University их сургуулийн багтай тоглоно.

AUBL нь Азийн улс орнуудын их сургуулиудын оюутны лигийн аваргуудын дунд зохион байгуулагдаж буй Азидаа хамгийн том, чансаа өндөртэй тэмцээн юм.

Нэмэлтээр дурдахад, AUBL-д Азид төдийгүй дэлхийд шилдэг 50, 100-д эрэмблэгддэг Хятад, Япон, Солонгос улсын Dongguk University, Hakuoh University, Konkuk University, National Chengchi University, Nippon Sport Science University, Peking University, Shanghai Jiao Tong University, Taiyuan University of Technology, Tsinghua University, University of Hong Kong, Yonsei University, Zhejiang University гэсэн 12 их сургуулийн сагсан бөмбөгийн шилдэг багууд оролцож байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button