Нийгэм мэдээ
Улаанбаатар хотод хаягдал ус дахин боловсруулж, жилд 18 сая метр.куб гүний усыг хэмнэнэ

Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл, Хаягдал ус дахин боловсруулах төсөл, Усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл гэсэн гурван төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотод хаягдал ус дахин боловсруулах төсөл 86.5 хувьтай хэрэгжиж байна. Төслийн үр дүнд Шинэ төв цэвэрлэх байгууламж, Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр, Дулааны цахилгаан станцыг барьж байгаа бөгөөд жилд ДЦС 3, 4-т ашиглаж буй 18 сая метр.куб гүний усыг хэмнэх боломж бүрдэнэ.
Түүнчлэн Улаанбаатар хотын усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн гүйцэтгэл 82 хувьтай хэрэгжиж байна. Уг төсөл дараах ач холбогдолтой.
- Гэр хорооллын усан хангамжийн үйлчилгээний зардлыг бууруулна.
- Ус ашиглалтын байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ.
- Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэж, бохирдлыг хянана.
- Усны үнэ цэн, үйлчилгээний өртгийн талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, хэвшмэл хандлагыг өөрчилнө.
- Усны салбарт зардал нөхөхөд чиглэсэн техникийн туслалцааг бий болгоно.
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.