Зеленский Трамптай уулзахдаа шүүмжлэлийг хүлээн авч, албан байдлаар хувцаслажээ

Украины ерөнхийлөгч Зеленский энэ удаад Цагаан ордонд айлчлахдаа илүү албан байдлаар хувцаслажээ.
Түүнийг хоёрдугаар сард Цагаан ордонд Трамптай хэлэлцээ хийхээр айлчлах үед "Real America’s Voice"-ийн сэтгүүлч, Трампын дэмжигч Браин Гленн яагаад хослолгүй ирсэн талаар нь асууж, АНУ-д хүндэтгэлгүй хандлаа хэмээн шүүмжилсэн билээ. Зеленский түүний энэ шүүмжлэлийн хариуд “Энэ тийм чухал гэж үү. Би дайн дууссаны дараа л хослол өмсөнө” хэмээн хариулж байсан юм. Өнөөдрийн Цагаан ордон дахь уулзалтад Браин Гленн Зеленскийд хандан уучлалт хүсэхийн хажуугаар “Та гайхалтай харагдаж байна” хэмээн хэлэхэд Трамп эргэн харж “Энэ бол таныг шүүмжилж байсан сэтгүүлч” гэв. Зеленский “Би хувцасаа сольчихсон. Харин чи хослолоо солиогүй байна” хэмээн хошигнож, танхим дахь хүмүүс инээлдэв.
Энэ удаад Украины ерөнхийлөгч Зеленский хар хүрэм, хар цамц өмсчээ. Түүнийг 2-р сард Трамптай уулзах үеэр АНУ-ын Дэд ерөнхийлөгч Дэвид Ванс ч мөн хүндэтгэлгүй байна хэмээн шүүмжилснийг тэр энэ удаад тооцоолж, тактикаа өөрчилснийх нь илрэл энэ байлаа.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.