ДЭЛХИЙ
Путиныг баривчлах Олон улсын эрүүгийн шүүхийн тогтоолын улмаас тусгай зохицуулалт хийх шаардлагатай гэв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзалт хийхээ амласан тухай АНУ-ын Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролайн Левит мэдэгдлээ.
Түүний хэлснээр “АНУ нь Орос, Украины уулзалтыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна” гэв. Путин, Зеленский нарын уулзалттай холбоотой дараах зүйлсүүд тодорхой болоод буй,
- Трампын хэлснээр Орос, Украины удирдагчдын уулзалтыг зохион байгуулж байгаа хэдий ч эцсийн шийдвэрийг тэд өөрсдөө гаргана.
- Левитийн мэдээлснээр уулзалтын төлөвлөгөө хэдийнээ бэлтгэл шатандаа орсон.
- ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров уулзалт болно гэж тодорхой амлаагүй ч хэлэлцээг үгүйсгээгүй.
Швейцарийн Гадаад хэргийн сайд Игнацио Кассис хэвлэлд өгсөн ярилцлагадаа Швейцарь улсын зүгээс Путин оролцсон Орос, Украины энхий хэлэлцээг зохион байгуулахад бэлэн гэж мэдэгдэв. Мөн тэрбээр, ОХУ-ын удирдагчийн эсрэг Олон улсын эргүүгийн шүүхээс гаргасан баривчлах тогтоолын улмаас тусгай зохицуулалт хийх шаардлагатай гэдгийг онцлов.
Эх сурвалж: CNN
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.