"Үерийн бүсэд буусан 2000 гаруй айлуудыг нүүлгэх ажлыг эхлүүлсэн"

Нийт нутгаар бороо их орж, үерийн эрсдэлтэй байгаа нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай штаб хуралдаж, мэдээлэл өглөө.
НОБГ-ын дарга хурандаа Г.Галбадрах, "УЦУОШГ-аас өнөөдөр нийслэл хотод усархаг их хэмжээний бороо орох мэдээллийг өгсөн. Үүнтэй холбоотойгоор өглөөнй 5-7 цагийн хооронд 1.5-3 мм ус тогтож, бороо орсон байна. Мөн цаг тухай бүрд нь нийслэл хотод тогтоол ус ихээр тогтсон газруудыг тэмдэглэж авч байна. Одоогоор БЗД-ийн Дарь-Эхийн шинэ буудлын уулзвар, Багшийн дээдийн урд уулзвар дээр ус тогтсон байгааг усыг зайлуулах арга хэмжээг дүүргийн шуурхай штаб, авч ажиллаж байна. Шуурхай штаб болон онцгой коммист ямар нэгэн дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй байна.
Нийслэлийн есөн дүүрэгт шуурхай штаб байгуулагдан, ажилаж байна. Өнөөдрийн үүсэж болох нөхцөл байдалтай холбогдуулан дүүргүүдийн засаг дарга болон онцгой комиссын удирдлагуудад хэд хэдэн үүрэг чиглэл өгсөн. Энэхүү үүргүүдэд нийслэлийн хэмжээнд үер тогтох боломжтой 95 байршилд онцгойлон анхаарах, мөн барилгын б1 давхарт анхаарал хандуулах. Нийслэлийн хэмжээнлд үйл ажиллагаа яявуулж байгаа 300 орчим СӨХ-тэй хамтран ажиллах үүрэг даалгавар өгсөн. Одоогийн байдлаар үерийн бүмсэд буусан 200 гаруй өрхөд мэдээлэл хүргүүлсэн, үерийн далан дээр буусан айлуудыг яаралтай нүүлгэхээр ажиллаж байна" гэлээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.