Нийгэм мэдээ
Монголд 1000 чацарганын мод тарьсан Солонгосын "AKMU" хамтлаг

БНСУ-ын АКMU хамтлаг өнгөрсөн онд Багахангай дүүргийн нөхөн сэргээлтийн талбайд 1000 ширхэг чацарганын мод тарьжээ.
Тэд мод тарьсан хэсгээ "AKMU Хайрын ой" гэж нэрлжээ. Тэд өнгөрсөн жил хамтлагийнхаа 10 жилийн ойгоор манай улсын цөлжилтийн эсрэг ийн мод хандивласан аж.
"AKMU" хамтлаг нь анх 2012 онд "K-pop Star 2" нэвтрүүлгээр анх олны танил болсон Lee Chan-hyuk болон Lee Su-hyun нарын бүтээсэн дуунууд анхнаасаа л бусдаас онцгой, өвөрмөц өнгө төрхтэй байв. Энэхүү шоуны ялагч болж, тэд 2014 онд алдарт YG Entertainment-тай гэрээ байгуулан албан ёсоор "Play" нэртэй анхны цомгоороо дэбютээ хийсэн юм. "200%", "Give Love", "Melted" зэрэг дуунууд тухайн үедээ хит болж байжээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Sum bvr ingej jimsnii modnuud tarihtun