Нийгмийн

Улаанбаатарт бага зэргийн аадар бороо орно

22-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орж, нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байна.

2025 оны 08-р сарын 21-ний 20 цагаас 2025 оны 08-р сарын 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эхээр -1...+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнодын тал нутаг, Халх голын хөндийгөөр +13…+18 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр +9…+14 градус, бусад нутгаар +5…+10 градус, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +14…+19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +24...+29 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +16...+18 градус дулаан байна. 

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө +17...+19 градус дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орхгүй. Өдөртөө бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +6…+8 градус, өдөртөө +15...+17 градус дулаан байна.

2025 оны 08-р сарын 23-наас 08-р сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 24-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар,
  • 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр,
  • 26-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +13...+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +23...+28 градус, бусад нутгаар шөнөдөө +6…+11 градус, өдөртөө +16...+21 градус дулаан байна. 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг дулаарна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button