Үс засуулвал сүлд тэнэж одно

БИЛГИЙН ТООЛЛЫН 29 2025.08.22 / БААСАН ГАРАГ
ЗУНЫ АДАГ ХАРАГЧИН ХОНЬ САРЫН ТАВАН ШАР ХАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР
- Үс засуулвал: Сүлд тэнэж одно
- Наран ургах, шингэх: 05.57-19.53
Аргын тооллын 8 сарын 22, Сугар гараг. Билгийн тооллын 29, Үнэг одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран 5 цаг 57 минутад мандан, 19 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Балжинням өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.