Нийгэм ярилцлага

Н.Мөнхсүлд: Гэрээслэлийг "муу ёр" гэж хүлээж авалгүйгээр өв хөрөнгөө маргаангүй үлдээх хэрэгтэй

Эдийн засаг тэлж, хүмүүсийн худалдан авах чадвар сайжрахын хэрээр нийгэмд өв хөрөнгөө өвлүүлэхтэй холбоотой шүүхийн маргаан ихэссэн. Үүнийг дагаад гэрээслэл бичиж сурах хэрэгцээ шаардлага бий болоод байна. Үүнтэй холбоотойгоор “Өмгөөллийн Монпролексис ХХН” хуулийн фирмийн гүйцэтгэх захирал, Өмгөөлөгч Н.Мөнхсүлдтэй ярилцлаа.

-Гэрээслэл гэж юу вэ?

-Энгийнээр тайлбарлавал: Хүн нас барсны дараа түүний хөрөнгө ямар нэг байдлаар хэн нэгэнд үлдэх нь тодорхой шүү дээ. Харин яг хэнд, ямар хэлбэр хэмжээгээр үлдээх вэ гэдэг нь тодорхойгүй байснаас үүдэж үр хүүхэд, хамаатан садны дунд маргаан үүсдэг. Ийм эрсдэл үүсгэхгүйн тулд хөрөнгийн эзэн амьд ахуй цагтаа өөрийн хүссэнээр үр хүүхэддээ болон бусдад ямар байдлаар өвлүүлж үлдээх вэ гэдгийг шийдэж, захиж, бичиж, баталгаажуулж үлдээж байгаа тэр хэлбэр нь гэрээслэл юм. Хүний нийгэм байгаа цагт өв залгамжлал ч бас хамт мөнхийн шинжтэй болж байгаа юм. Ийм ч учраас Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх, эзэмших, өв залгамжлуулах эрхтэй гэж хүний суурь эрх байдлаар хуульчилсан байдаг.

-Хуулиар хэрхэн зохицуулсан байдаг вэ?

Өв залгамжлалыг хуульд зааснаар болон гэрээслэлээр гэж ангилж болно. Тухайн хүн гэрээслэл үйлдээгээгүй тохиолдолд хуульд заасны дагуу өвийн хөрөнгийг тэргүүн ээлжид өвлүүлэгчийн эхнэр нөхөр, үр хүүхэд, эцэг эх нь өвлөж авах эрхтэй. Эдгээр хүмүүс өвлөж авахаас татгалзаж эсхүл тухайн эрхээ алдсан тохиолдолд дараагийн эрэмбийн өвлөгчид болох төрөл садан, ах дүүст хөрөнгө өвлөгдөх боломжтой. Эдгээр хуульд заасан өвлөгчдийг “хууль ёсны” өвлөгч гэж нэрлэдэг. Мөн өвлүүлэгчийг нас барах үед хамт амьдарч байсан болон түүнийг нас барахаас нэгээс доошгүй жилийн өмнө асрамжид нь байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн өвлөх эрхтэй байхаар хуульчилсан. Амьдрал баян учир гэрээслэлээр бүх эд хөрөнгөө гэр бүлийн бус, хамаатан садан бус хуульд заагаагүй хүн хуулийн этгээдэд, эсхүл төрд өвлүүлэхээр гэрээслэсэн байж ч болно. Энэ тохиолдолд хууль ёсны буюу өөрийн эхнэр нөхөр, хүүхдүүдэд өвлөгдөх боломжтой байсан эд хөрөнгийн талаас багагүй хувийг заавал өвлүүлнэ гэх байдлаар хуулийн хамгаалалт хийж өгсөн. Хэлбэрийн хувьд гэрээслэлийг заавал бичгээр үйлдэж, нотариатаар гэрчлүүлнэ.

-Тэгэхээр гэрээслэлээ бичээд нотариатаар гэрчлүүлэхэд хангалттай гэж ойлголоо.

-Манай улсад гэрээслэлийг ямар хэлбэрээр үйлддэг вэ? Монгол Улсын Иргэний хуульд ямар гэрээслэлийг шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэж үзэх талаар зохицуулсан байдаг. Тухайлбал, тухайн хүн оюун санаа, сэтгэцийн хувьд өөрийн үйлдэлээ ухамсарлаж байгаа гэдгээ нотлох зорилгоор эмчийн бичиг, мөн тухайн өвлүүлэх эд хөрөнгийг өөрийн өмч гэдгийг нотлох баримт хэрэгтэй. Нотариат бол гэрчийн үүрэг гүйцэтгэж байгаа. Хэрвээ нотариат байхгүй тохиолдолд сум, багийн засаг дарга, цэрэгт байгаа алба хаагч бол цэргийн ангийн дарга нь, хоригдож байгаа хүний хувьд хорих ангийн дарга нь гэрчлэнэ гэх мэтээр зохицуулсан.

-Гэрээслэлээ нотариатаар гэрчлүүлэхдээ хөрөнгийнхөө нэг хувийг тушаадаг юм байна лээ. Энэ нь хэтэрхий өндөр учраас хүмүүс гэрээслэл бичихээс цааргалж байж магадгүй.

-Энэ дүн бол нотариатын үйлчилгээний хөлс гэж явдаг. Тухайн хууль, дүрэм санаачлагчийн хувьд ямар үндэслэлээр, ямар судалгаагаар ийм хувь тогтоосныг сайн мэдэхгүй байна. Мэдээж дэлхийн аль ч улс оронд ийм төрлийн зохицуулалт байдаг болов уу гэж бодож байна. Гэхдээ хэрхэн үнийн дүнг тогтоосон гэдэг нь харилцан адилгүй байх. Тодорхой үнийн дүн хүртэлх гэрээслэлийг тэд, тэрнээс дээш, доош бол бас өөр байдаг ч юм уу, тийм байж болно.

-Ер нь Монголчуудын хувьд гэрээслэл бичих шинэ зүйл үү. Эсвэл өмнө нь мэддэг байсан зүйл үү?

Бидний хувьд шинэ зүйл биш болов уу. Бүр өмнөх үеийн төр эрх зүйн сурвалж бичгүүдээс харвал хаад ноёд, угсаатнуудын хувьд гэрээслэл үлдээж байсан тухай тэмдэглэсэн нь бий. Тухайлбал, 1700-аад оны эхэн үеийн “Халх журам” хуульд бичсэнээр гэрээслэл бичээд ноёноороо батлуулах ёстой байсан талаар хуульчилсан байх жишээний. Бидний хамгийн сайн мэдэх ”Монголын нууц товчоо”-д хүртэл Есүй хатан Чингис хаанд хандан: Тул мэт бие чинь тулбирч одвол туг сүлдийг тань хэн өргөх, Уул мэт биеийг чинь нурж одвол улс монголыг чинь хэн захирах” гэж хэлсэн нь ерөнхийдөө гэрээслэл үлдээх талаар л сануулж байсан хэрэг шүү дээ.

-Өв залгамжлалтай холбоотой нүүдлийн мал аж ахуй зонхилсон хэв шинжтэй байх үе болон орчин үеийн хувьд ямар ялгаа үүсч байна вэ?

Нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг ард түмний хувьд отгон хүү, отгон хүүхэддээ гал голомтоо залгамжлуулж, малынхаа суурийг үлдээдэг байж, харин бусад хүүхэддээ мал таслаж өгөөд, эрэгтэй хүүхэд бол нэмж гэр барьж өгөөд айл гэр болгодог байжээ. Энэ нь өв хөрөнгөө өвлүүлэх маш ухаалаг хэрнээ энгийн шийдэл байсан. Аав ээж өөд болсон бол хөрөнгө хуваах асуудал нь голомт залгах хүү, эсвэл ахмад хүүгийн мэдэлд байна. Бэлэвсэн хоцорсон ээж эсхүл ганцаар үлдсэн аавын хувьд голомт залгах хүүгээ дагана гэх мэт заншлын шинжтэй байжээ. Одоо ч энэ байдалд хадгалагдсаар байгаа. Харин орчин үед тэр тусмаа хотод гэр бариад тусдаа гарах нь цөөрч залуусын хувьд орон сууцны мөрөөсөл болсон. Гэтэл өнөөдрийн орон сууцны үнэ ямар байгаа билээ зарим хүн насан туршдаа хурааж хумиж байртай болж байгаа. Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 14.4%-аар өссөн байх жишээтэй. Ийм болохоор үнэтэй хөрөнгөнд өвийн өрсөлдөөн гарах хандлага үүсч байж магадгүй.

-Өв хөрөнгө өвлөгдөж байгаа шиг өр өвлөгддөг-

-Үр хүүхэд нь насанд хүрээгүй тохиолдолд, гэрээслэлийг нь хадгалж байгаад өгөх үү?

-Гэрээслэлтэй хамт тодорхой үүрэг хүлээлгэж бас болдог. Бас гэрээслэлийг биелүүлэх хүнийг томилсон ч болно. Хүүхдүүд нь насанд хүрээгүй учир эхнэртээ, нөхөртөө "Хүүхдүүдээ том болохоор өгөөрэй" гэх байдлаар. Эсхүл цор ганц амьдардаг, өвлөх хүнгүй, гэрээслэл бичээгүй бол өв хөрөнгө нь улсынх болно.

-Өв хөрөнгө өвлөгдөж байгаа шиг өр өвлөгдөх үү?

-Хөрөнгийг нь өвлөж авч байгаа хүмүүс тэр хэмжээгээрээ хувь тэнцүүлж, бусдад төлөх төлбөрийг мөн төлөх үүрэг үүснэ. Өвөөс хэтэрсэн өрийг өөртөө авбал, эдийн засгийн утгаараа бол алдагдалтай шүү дээ. Аль эсвэл татгалзаж болно. Энэ мэт сайн муу талыг, хуулийн зохицуулалттай яриад байвал барагдахгүй байх, Гэрээслэл бичих гэж байгаа хүмүүс, хөрөнгө өвлөх гэж байгаа хүмүүс, түүнээс улбаатай аливаа маргаанд оролцогчид мэргэжлийн хуульч, өмгөөлөгчөөс зөвлөгөө авч байвал цаг хугацаа болон бусад боломжоо алдахгүй байх.

-Гэрээслэлийг заавал үлдээх ёстой байдлаар хуульчилж болохгүй юу?

-Үндсэн хуульд өвлүүлэхийг эрх байдлаар тусгасан. Энэ нь өвлүүлэхгүй ч байж болохоор, өвлүүлэхдээ ямар арга ашиглах нь ч өөрөө эрх нь гэж ойлгогдоно. Тиймээс энэ эрхийг үүрэгжүүлэх боломжгүй гэж бодож байна. Харин гэрээслэл бичих соёлд суралцах, уриалах байдлаар энэ асуудалд хандах нь зөв байх. Бид хэд наслах, хэдэн настайдаа ямар хөрөнгөтэй болох эсэхээ ч мэдэхгүй. Тэгэхээр хууль дүрэм гаргаж, "заавал гэрээслэл бичих хэрэгтэй" гэж шахаж боломгүй. Харин эсрэгээрээ иргэд, олон нийт энэхүү асуудал дээр тодорхой хэмжээний мэдлэгтэй байх хэрэгтэй.

-Олон нийт гэрээслэл гэдэг үгийг сонсоод, "муу ёр" гэж төвөгшөөх нь олон. Гэхдээ чин үнэндээ энэхүү муу ёр гээд байгаа зүйлтэй нүүр тулах нь яагаад зөв бэ?

-Хүмүүс тэр бүр ач холбогдлыг нь ойлгохгүй эсхүл элдэв мухар сүсэгтэй холбоотой гэрээслэдэггүй, гэрээсэлж сураагүй байдаг. Жишээ нь: таны хэлснээр гэрээслэл бичвэл муу ёр гэж үзэх хандлага, ичих, санаа зовох зүйлс ч байна. Жишээ аваад үзье. Нэг орон сууцтай, газартай дундаж айлын өрхийн тэргүүн нас барлаа гэж бодъё. Гэтэл хүүхдүүд нь ээжтэйгээ газар, байраа булаалцалдаж шүүх дээр маргаан үүсгэж байна. Эсвэл нөхөр нь нас барсан тохиолдолд нөхрийнх нь талын ах дүү нар, эсхүл салсан эхнэр, түүний хүүхдүүд гэх мэт хүмүүс орон сууцыг нь булаацалдаад гэнэт гараад ирнэ. Зарим хүн гэрлэлтээ баталгаажуулж амжилгүйгээр нас барах тохиолдол ч байна. Иймэрхүү асуудлаас болж шүүх дээр гэр бүлийн гишүүд дунд нэлээдгүй маргаан үүсэж байна. Тиймээс би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр гэрээслэл гэдэг бол өөрөө маш том соёл юм. Тухайн хүн амьд ахуйдаа, ухаан санаа нь эрүүл байхдаа өөрийн хөрөнгийг хэнд өгөх вэ гэдгээ бичгээр үйлдээд, баталгаажуулаад сурчихвал маш том асуудлаас урьдчилан сэргийлж байна гэсэн үг. Миний хувьд монголчуудыг гэрээслэл бичиж үлдээх соёлд суралцаасай гэх хүсэлтэй байгаа. ​​​​​​​​​​​​​

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өр өвлөгддөг нь сонин юм. Нас барва л бАЙГАА ХӨРӨНГӨӨР Нь ТАГЛААД ИЛҮҮ ГАРВА Л ӨВЛҮҮЛНЭ БИЗ. ТЭР ХҮН ӨР ХИЙСЭН БИШ.

Last edited 1 Сар Өмнө by Зочин
Зочин
Зочин

ТЭР 1 ЖИЛИЙН ХУГАЦААГ БАС ХЭН Ч МЭДДЭГГҮЙ БАЙСАН. хадг�##�амж гэх мэтийг нэг жилийн хугацаанд өгөхгүй боох эд нар банк гэх хувийн байгууллагад шулах боломж олгож байна.

Зочин
Зочин

Эхнэр нөхөртөй бол эхнэр нөхөртөө л үлдээсэн нь дээр. Ийм жижиг хөрөнгөн дээр. Эхнэр нөхөр нь нас барахаар хүүхдүүдэд нь очихоос хойш. Өр өвлөгддөг бол өвлөж авахаас өмнө байгаа бүх өрийн мэдээллийг нотариат өгдөг эсэхээс их юм ша лтгаа лна. гэвч нотариатчид юм үлдсэн мөнгө авах боломжтой л хүний хойноос явах байх. Өр нь тэглээд таарах хүмүүс сонин биш байх. Гадаадад хагас сая өвро гэх мэтээр амьдра лдаа уулзаж байгаагүй, танихгүй хамаатнаасаа өвлөх эрх үүсэх тохиолдол их байдаг. Гол нь өвөөр мэргэшсэн өмгөөлөгчид өвлөгчийг нь олно гээд хайгаад ирдэг. Насаараа ажил хөдөлмөр эрхэлж даруухан амьдарч байсан хүмүүсээс нас барахад нь жирийн хүн байсан ч багагүй мөнгө гарч өв за лгамжлагч хайх асууда л гардаг. Өв за лгамжлагч нь бас олигтой боловсролгүй хамгийн бага ц а линтай ажиллаж байсан за луу хүн байх тохиолдол байдаг. Мэдээж баярлана. гэнэт 300 000 -500 000 доллар өвротой болох за луу хүнд тэнгэрийн бэлэг,

Last edited 1 Сар Өмнө by Зочин
Зочин
Зочин

!

Last edited 1 Сар Өмнө by Т. Нандин-Эрдэнэ
Зочин
Зочин

:

Last edited 1 Сар Өмнө by Т. Нандин-Эрдэнэ
Зочин
Зочин

Гэрээслэлийн тухайд гэвэл манай улсад яадгийг мэдэхгүй байна. Зарим оронд бол зөвхөн гараар бичсэн байх ёстой гэдэг. Манайх шиг ингэж эмчийн бичиг шаардахгүй. Гол юм нь гараар бичсэн гэрээслэл гэсэн бичиг байх.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Эмч оролцвол өмгөөлөгч түншийнхээ хөрөнгийг д�##�имдуулж гэрээслэл бичүүлж авах боломжийг багасгаж байгаа юм байна. Гадаадад өмгөөлөгчид баян түншийнхээ хөрөнгийг шилжүүлж авсан тохиолдол гардаг. Кино хүртэл байдаг. Бодитоор бол нэг өмгөөлөгч нэг эмээгийн гэрээслэлийг барьж шүүхдээд эмээг охинд нь хөрөнгөө өвлүүлсэн гээд ялж авч байсан. Нөгөө т�##�д нь эмээг нас барахад асарч байсан асрагч бас нэг гэрээслэл бариад ялагдаж байсан. Хүмүүс хоёуланд нь итгэхгүй байсан. Өмгөөлөгчийн охин бол эмээгийн барааг харж байгаагүй үсрээд ганц 2 удаа харсан байх боломжтой. Хөрөнгөө өгөхөөр итгэлт хүн байсан гэдэгт итгэдэггүй.

Холбоотой мэдээ

Back to top button