Гадаад

Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй 116 нас хүрчээ

Энэ оны дөрөвдүгээр сард Гиннесийн дээд амжилтын номд дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй хүн хэмээн орсон Их Британийн иргэн Этель Катерхэм 116 нас хүрлээ. 

ABC News телевизийн мэдээлснээр тэрбээр 1909 онд Английн жижиг тосгонд төрсөн. Цэргийн алба хашдаг нөхрөө дагаж Энэтхэгт очиж олон жил амьдарч байжээ. Харин хожим нь Хонконг, Гибралтарт амьдарсан аж. Одоогоор дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй болох Э.Катерхэм одоо Англи улсад амьдарч буй.

Өмнө нь дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй хүн гэгдэж байсан Бразилын иргэн, 116 настай Ина Канабарро Лукас өнгөрөгч дөрөвдүгээр сард нас барснаар тэрбээр Гиннесийн номд бичигдсэн юм. Э.Катерхэм урт насалсан нууцынхаа талаар хэвлэлд ярихдаа “Би хүнтэй муудалцаж үзээгүй. Хүн юм хэлбэл дуугай л сонсдог. Бас юу хийх дуртай, тэрийгээ л хийдэг” гэжээ.   

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button