Нийгэм мэдээ
"The MongolZ" ялалтаа баталж, "Vitality"-г хожих эсэх нь өнөөдөр шийдэгдэнэ

Цахим спортын ДАШТ Саудын Арабд өндөр үүдээ нээсэн бөгөөд төрөл бүрээр аваргуудаа тодруулж буй. "CS"-ийн төрөл нь эхлээд хагас шигшээ шатны багууд нь тодроод эхэлсэн.
Монголын "Тhe MongolZ" баг Францын "3DMAX"-г 2-1 гэсэн харьцаатай хожиж, хагас шигшээд шалгарав. Хоёр баг ч өнгөрсөн жил олон удаа учраа таарч, хожиж, хожигдож явсан бол энэ удаа The MongolZ илүүрхэж, тэргүүллийг авдаг болсон.
Тэд хагас шигшээд Францын "Vitality"-тай өнөөдөр тоглоно. Хоёр баг энэ жил найм дахь удаагаа учраа таарч байна. Хоорондын харьцаа 7-1 байгаа. Сүүлийн тоглолтод Монголын баг долоо дараалсан ялагдлынхаа хариуг авсан.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.