Байгаль орчин

Нутгийн төв хэсгээр багавтар үүлтэй, зарим нутгаар аадар бороо орно

25-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 26-нд нутгийн хойд хэсгээр, 27, 28-нд нутгийн зарим газраар бороо орж, сэрүүснэ. Нутгийн төв хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө Увс нуурын хотгор болон Халх голын сав газраар, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +2...+7 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13…+18 градус, бусад нутгаар +7…+12 градус, өдөртөө нутгийн төв хэсгээр бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр +16…+21 градус, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар +26...+31 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна.

Улаанбаатар хотод, багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө +9…+11 градус, өдөртөө +24...+26 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button