Гадаад мэдээДЭЛХИЙ

Франц Израилтай холбоотой асуудлаар АНУ-ын элчин сайдыг дууджээ

Францын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийхдээ Израилтай холбоотой асуудлаар АНУ-ын Элчин сайд Чарльз Кушнерийг дууджээ. Еврей гаралтай Кушнер Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон руу захидал илгээхдээ еврейчүүдийг гадуурхах явдлыг таслан зогсоох тал дээр Франц улс хангалттай арга хэмжээ авч чадаагүй гэсэн юм.

Тэрбээр захидалдаа үзэн ядах гэмт хэргийн хуулиудыг нэн яаралтай хэрэгжүүлж, Израилыг шүүмжилж буй явдлыг намжаахыг уриалсан байна. Мөн Франц улс есдүгээр сард болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар Палестиныг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрөхөөр болсон нь еврейчүүдийг гадуурхах явдлыг өдөөж байна гэж Кушнер бичжээ.

Харин Францын Гадаад хэргийн яам мэдэгдэл хийхдээ “АНУ-ын Элчин сайд Чарльз Кушнерийн гаргасан мэдэгдлийг Франц улс харсан. Тэрбээр Ерөнхийлөгчид илгээсэн захидалдаа Францад еврейчүүдийг гадуурхах явдал нэмэгдэж буйд санаа зовж буйгаа илэрхийлж, хангалттай арга хэмжээг авахгүй байгааг онцолсон. Элчин сайдын мэдэгдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button