УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Ганхуяг 2026 оны IX сараас өмнө суллагдах хүсэлт гаргаад бүтэлгүйтлээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг хугацаанаас нь өмнө суллах хүсэлтийг прокурор хүлээж авалгүй буцаажээ.

Түүнийг "Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтанд хахууль өгч, ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд болон хэрэгжүүлэхийн тулд бусдаас их хэмжээний хахууль авч, олсон эд хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж мөнгө угаасан" хэмээх үндэслэлээр шүүсэн.

Улмаар анхан шатны шүүхээс 5.9 жилийн хорих ял оноосон. Харин Давж заалдах шатны шүүхээс биеэр эдлэх ялыг 3.9 жил болгон 2 жилээр бууруулах, нийтийн албанд томилогдох эрхийг 7 жил хассан байсныг 5 жил болгон тус тус бууруулсан байдаг.

Үргэлжлүүлэн Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар УДШ-д гомдол гаргасан ч, хэлэлцэхээс татгалзсан билээ.

Хамгийн анх 2022 оны арванхоёрдугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө эхнэр болон эгчийнхээ хамтаар саатуулагдаж байв. Тэгэхээр биеэр эдлэх 3 жил есөн сарын хугацаа нь ойролцоогоор 2026 оны есдүгээр сард дуусна гэсэн үг.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
8 сар 25, 2025 13:59

Хөөрхийдөө энэ ямар ганцаараа 40- их наядыг хулгайлсан биш, хулих Хурандаагаа Хүрэлсүх ээс эхлүүлээд Женко Баттулга, Ажнай Бат-Эрдэнэ гээд олон олон хулгайчид наранд сууж байна шүү дээ хө!!! 27- оны ерөнхийлөгчийн сонгуулиаас өмнө суллахгүй бол МАН - н нүүрсний хулгайг ил гаргана гэж байгаа юм билээ!!! Тиймээс 26- оны сүүлээр гаргахгүй бол МАН булайгаа дэлгэх нь тодорхой!!!

Иргэн
Иргэн
8 сар 25, 2025 14:02

Тахир соётод Хулих Хурандаа Хүрэлсүх байнгын харуул гаргаж хэвлэх мэдээлэлийн хүмүүстэй уулзуулахгүй Ганхуягийг байлгаж буй гэсэн!!! Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хулих Хурандаа Хүрэлсүхийн нүүрсний хэргийг дэлгэвэл хурандаа шоронд шүү дээ!!! Урд нь шоронд орж үйлээ үзсэн Хүрэлсүх хаширсан!

иргэн
иргэн
8 сар 25, 2025 15:43

17 ширхэг хаусаа улсад өгсөн үү цэцэрлэгийн багш эгчийн нь дээр байдаг гэсэн биз дээ

Холбоотой мэдээ

Back to top button