"The Mongolz"-ыг үндэсний шигшээ багт нэгдсэн гэж Ч.Номин сайд байхдаа мэдэгдэж байв

Дэлхийн цомын тэмцээний аварга болсон "The MongolZ" багийг тойрсон асуудал олны анхааралд байсаар байна. Тухайлбал, улс тэднийг дэмждэггүй, тусалдаггүй хэр нь шагналаас нь татвар авдаг. Гэсэн атал салбар яам Үндэсний шигшээ баг гэж бичлээ хэмээх шүүмжлэлүүд цахим сүлжээнд хөвөрч байна.
Энэ хүрээнд мэдээллийг нягтлав. Тодруулбал, Ч.Номин сайд байх үедээ хоёр жилийн өмнө хоёрдугаар сарын 28-нд тус багийг хүлээн авч уулзжээ. Энэ үеэрээ "The MongolZ" Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд нэгдлээ хэмээн мэдэгдсэн байна.
Тэрбээр, "Монгол Улсын засгийн газар "THE MONGOLZ" багт болон электрон спортын цаашдын хөгжилд иж бүрэн дэмжлэг үзүүлэх боломж бүрдэж байна. Электрон спортын төрөл нь 2023 онд БНХАУ-ын Ханжоу хотод зохион байгуулагдсан “ХАНЖОУ 2022” зуны Азийн 19 дүгээр наадамд 4 төрлөөр багтаж эхэлсэн бөгөөд 2026 онд Япон Улсад зохион байгуулагдах “Айчи-Нагояа 2026” зуны 20 дугаар наадамд 8 спортын төрлөөр хөтөлбөрт багтаад байгаа билээ.
"The MongolZ" баг сүүлийн жилүүдэд Азийн “COUNTER STRIKE 2” төрлийн бүхий л рекордуудыг эвдэж, дэлхийн чансааны гуравдугаарт эрэмбэлэгдэж байна. Эх орныхоо нэрийг дэлхийн электрон спортын тавцанд дурсгаж, түүх бүтээсээр буй та бүхэндээ талархал илэрхийлье. Монгол Улсын Засгийн газар цаашид электрон спортын төрөл, бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэх чиглэлээр анхаарч ажиллах болно" гэж бичиж байжээ.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Электрон спорт гээд солиорцгоогоод байх юм. Ядахдаа жаахан ойртуулж ЦАХИМ СПОРТ гэж элийр л дээ...
Номин сайд зөв шийдвэр гаргасан шүү дээ. Ямар ч маргаан байх ёсгүй дээ...
Энд энэ хамаргүй хүүхэн шиг хэрэггүй зүйл байхгүй ээ.